Д.Батзориг: Самарчид модыг мунаар цохиж дахин ургахгүйгээр гэмтээдэг

Admin
2021/10/14
НМХГ-ын Байгаль орчин геологи уул уурхайн хяналтын хэлтсийн Байгаль орчин хяналтын улсын ахлах байцаагч Д.Батзоригоос тодрууллаа. -Бугын эврийг байгалийнхаа жамаар унасан учраас түүхэд буруу үгүй гэж иргэд боддог. Үүнтэй адил самрыг ч мөн түүх нь хууль бус үйлдэл биш гэж ойлгодог. Тэгвэл самар түүх хугацаа, хэрхэн ойд хохирол учруулахгүй байх тухай тодорхой заалтууд бий юу? -Самар түүх тохиромжтой цаг нь есдүгээр сарын 10-наас дараа оны гуравдугаар сарын 10. Энэ хугацаанд самар бүрэн боловсордог бөгөөд түүхэд ч амар болно.  Самар дөрвөн жилд нэг удаа их ургацаа өгдөг. Үүнийг  их ургацын жил гэж нэрлэдэг. Энэ үеэр хүмүүс ууланд гарч самрын модыг нүдэж, балбаад самрыг нь унагаан авдаг. Хүмүүс маш зэрлэг. Мод, амьтад болон байгалийг хайрладаггүй. Юу ч үгүй халзлаад хаячихна. Журамдаа бол 30 хувийг нь түүж аваад 70 хувийг байгальд үлдээх ёстой. Үлдсэн самар нь байгальд мод болж ургахаас гадна  амьтад хооллодог. Манайхан байгаль эхийнхээ хишгийг хүртэлгүй яахав. Хамгийн гол нь түүхдээ хуу хамаад, самар үлдээхгүй түүдэг. Энэ нь байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулдаг гэдгийг ойлгодоггүй. Байгальд, ойд гарз хохирол учруулахгүй л бол хүмүүс самар түүхэд буруудах зүйл үгүй. -Зөвшөөрөлгүйгээр самар түүвэл ямар хариуцлага тооцдог вэ? -Зөрчлийн тухай хуулиар аж ахуйн нэгжийг 3,000 нэгжээр, иргэнийг 300 нэгжээр торгодог аж. Зөрчлийн тухай хуульд заасан торгуулийн 1 нэгж 2000 төгрөгтэй тэнцэх учир ААН-ийг 3,000 нэгж буюу 6 сая төгрөг, иргэнийг 300 нэгж буюу 600 мянган төгрөгөөр торгоно. Одоо бидний хамгийн их санаа зовж буй зүйл бол хушин ой. -Хушин ой гэж чухам юуг хэлээд байна вэ? Энэ талаар тодруулахгүй юу? -Монгол орны 12 хувийг ой эзэлдэг. Үүнээс шигүү модтой хэсэг нь найман хувь байдаг. Харин үүнийх нь зөвхөн таван хувь нь хушин ой юм. Хуш байгалийн болон биологийн асар нөлөөт ач холбогдолтой. Тэр жоохон ойг хүмүүс балбаж зовоогоод үгүй хийх гээд байгаа юм. Балбаад халзалчих юм бол хушин ой дахиад ургахгүй хатна. Хатвал үхнэ. Ийм нөхцөл байдал үүсэх учир иргэд хуш модыг хайрлах хэрэгтэй. Хамгийн гол нь хушин ойг хүмүүс самар түүж байна гээд юу ч үгүй холтсыг нь халзалж орхидог. Гэтэл энэ нь тэр модны хувь заяатай шууд холбогдоно. Үүнээс гадна хамгийн том хохирол нь байгаль сүйдэж, ан амьтад идэх хоолгүй болно. Тиймээс л самар түүхтэй холбоотой хориг гарсан. -Тэгвэл хуш модыг хайрлах, гэмтээхгүй байх тухай анхааруулга хүргэхгүй юу? -Бид Шинжлэх ухааны академийн хүрээлэн, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Гео экологийн хүрээлэнгүүдээс хуш модыг гэмтээх нь ямар сөрөг дагаварт хүрэх вэ гэж албан тоотоор асуулт тавихад шинжилж судлаад бидэнд хариу илгээсэн. Үүнд модыг нүдээд, балбаад байхаар механик гэмтэл үүснэ. Энэ гэмтэл нь гадна биеийг нь халзлан, гэмтээснээр уг мод давирхай шүүсээ алдана. Түүн дээр нь хортон шавж цуглан хороо цацдаг. Хортон шавжид идүүлсэн мод 80-90 хувь нь хатаж үхэх дахин ургахгүй болох эрсдэлд орно. Энэ асуудлаар манайх Байгаль орчны яамд албан бичиг хүргүүлсэн. Эх сурвалж: Shuud.mn

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ 2026/05/01
Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно 2026/04/29
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын… 2026/04/29
Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийг түшиглэн хүнс, хөдөө аж ахуйн бү… 2026/04/29
ЗӨВЛӨГӨӨ: Марафоны өмнөх өдөр алкохол хэрэглэхийг хориглоно 2026/04/29
Баруун аймгуудын нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга… 2026/04/29
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хааха… 2026/04/27
Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай су… 2026/04/25
“Туулын хурдны зам” төслийг зогсоолоо 2026/04/22
Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж олгоно 2026/04/22
Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгү… 2026/04/22
721 хүнийг нас барснаас хойш 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр ү… 2026/04/17
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан… 2026/04/17
Төрийн албан хаагчид ирэх даваа гарагаас нэг өдөр цахимаар а… 2026/04/17
Асан хот Солонгост сургууль төгсөгчдийн холбоог дэмжин хамтр… 2026/04/16
Эрүүл мэндийн салбарынхан нэмэгдсэн цалингаасаа нэмэгдлээ то… 2026/04/15
146 бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрөл нэртэй хориглолтоос ч… 2026/04/15
Мазаалай баавгайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүжээ 2026/04/15
Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, салхита… 2026/04/15
Өнөөдрийн байдлаар таван байршилд явган хүний зам шинэчлэх а… 2026/04/14