Ил задгай гал түлж хуучин хувцас шатаавал торгууль ногдуулдаг

Admin
2020/05/01
Уламжлалт зан заншил, төлөвшил зэргээсээ шалтгаалж монголчууд бид өмсөж байсан хувцас, зарим хэрэглэсэн эд зүйлсээ шууд хаячихаж чаддаггүй. Хэн нэгэнд өгөхөд хэт хуучирч муудсан, бас шууд хогийн цэг дээр хаячихаж чаддаггүй. Хаяж чадахгүй, хүнд өгчихөж болохгүй хувцас, эд зүйлээ устгахын тулд хээр, хотоос зайдуу очиж шатаах гэж оролдох болжээ. Гэвч энэ нь зөв алхам биш гэдэг нь өнгөрсөн өдрүүдийн олон жишээ баталж байна. 2020 оны дөрөвдүгээр сарын 26 өдөр нэгэн эмэгтэй дээр хэлсэн шалтгаантайгаар хуучирч муудсан хувцасаа шатааж байгаад санамсаргүй гал алдаж түймэр гаргачихав. Өнөөдөр тус хэргийг хууль, хяналтын байгууллага шалгаад явж байна. Богд уулын шатсан хэсэгт ямар хохирол гарсан вэ гэдгээс шалтгаалж өнөөх эмэгтэй торгууль хүлээнэ. Ганц ширхэг хувцас шатаах гэж байгаад өрөнд орчихсон гэсэн үг. Ийм эрсдэлтэй алхам хийж, буруутан болж, торгууль хүлээсэн олон жишээ байдаг. Гал унтараах байгууллагын зүгээс шар өвс шатаах, ил задгай хувцас шатаахыг хатуу хориглож, анхааруулдаг боловч иргэд зөрчиж, хохирсоор байна. Энэ тухай Гал унтараах байгууллагын төлөөлөл Б.Мягмаржаваас бид тодрууллаа. Хуурайшилт ихтэй хаврын улиралд ой хээрийн болон ахуйн гал түймэр нэмэгдэх хандлагатай байдаг. Тэр дундаа Улаанбаатар хотын гэр хороолол, зуслангийн бүст гал түймэр гарах нь элбэг болжээ. Гал гарч байгаа шалтгааны нэг нь өнөөх л хувцас, эд зүйлээ шатаах гэж байгаад гал алдаж өөрийн эд хөрөнгө, бусдын эд хөрөнгийг галд шатаахаас гадна эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэлтэй нүүр тулдаг байна. Иймээс Нийслэлийн хог хаягдлын удирдлага зохицуулалтын хэлтсээс ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж, торгох хуулийн зохицуулалттайг анхааруулсаар байна. Бид энэ талаар Улаанбаатар хотын хог хаягдлын удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуунаас тодрууллаа. Ил задгай гал гаргаж болохгүй гэж хуулиар хориглосон ч амьдрал дээр тулгардаг олон бэрхшээл бий. Дээр хэлсэнчлэн Тэдэлж хэрэглэж байсан хувцасаа шатаах шаардлага гарч ирдэг. Үүний нэг нь засал номтой холбоотой. Ялангуяа бурхан болоочын эдэлж хэрэглэж байсан хувцас, эд зүйлийг хаяж, эсвэл хүнд өгч болохгүй байх тохиолдол элбэг. Ийм нөхцөлд заавал шатаах хэрэг гарна. Нөгөө талдаа хүмүүс үр хүүхдийнхээ, хань ижлынхээ хувцасыг хуучирч муудахаар нь шууд хаячихаж чаддаггүй. Хаяж чадахгүй учраас шатаах арга сүвэгчилж эхэлдэг байна. Уг нь ахуйн хаягдал, эд зүйл, хувцас зэргийг заавал ил шатааж өөрийгөө эрсдэлд оруулах шаардлага байхгүй юм. Учир нь Монгол улсын стандартын шаардлагад нийцүүлсэн ахуйн хог хаягдал, хувцас зэргийг шатаах зориулалттай зуух бүхий аж ахуйн нэгжүүд Улаанбаатар хотод ажиллаж байна. Үүний нэг нь “Улаанбаатар буян” ХХК юм. “Улаанбаатар буян” ХХК-ийн зөвлөх үйлчилгээ хөгжүүлэлтийн албаны менежер Н.Түвшинбаяраас тодрууллаа. “Улаанбаатар буян” ХХК нь бурхан болоочийг чандарлах үйлчилгээг үзүүлэхээс гадна ахуйн хэрэглээний хог хаягдлыг шатаах зориулалтын 3 зуухтай юм байна.  3 газарт байрлаж буй уг зууханд иргэн та өөрийн эдэлж хэрэглэж байсан хувцас, эд зүйлээ шатаалгах боломжтой. Үүнээс гадна шууд хаячихаж чадахгүй байгаа бараа материалаа ч аваачиж шатаалгах боломжтой гэдгийг тус компанийнхан хэллээ. Дээр хэлсэнчлэн хаяхыг хүсээгүй хувцасаа шатааж байгаад гал алдсан эмэгтэй өнөөдөр богд уулыг шатаасан гэх асуудлаар өндөр хэмжээний торгууль төлж болзошгүй болчихоод байна. Ийм эрсдэлд орохгүйн тулд та зориулалтын газар нь хаягдлаа шатаалгах нь өөрийгөө эрсдэлд оруулж торгууль хүлээхгүй. Мөн өөрийн болон бусдын эд хөрөнгийг эрсдэлд оруулахгүй юм.

Ихэнх нутгаар хүйтэрч, нутгийн өмнөд хэсгээр салхитай байна 20 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн… 20 цагийн өмнө
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл х… Өчигдөр
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хар… Өчигдөр
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум… 2026/11/03
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоо… 2026/11/03
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сарын 12-ноос ол… 2026/11/03
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчл… 2026/11/03
Аюулт үзэгдэл, ослоос 9 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/11/02
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржэ… 2026/10/30
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг… 2026/10/30
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 2026/10/28
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуули… 2026/10/28
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ 2026/10/28
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг н… 2026/10/28
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй х… 2026/10/27
БНСУ-Д СУРАЛЦАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ОЮУТАН, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХАА… 2026/10/27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгэ… 2026/10/27
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг … 2026/10/27
Элчин сайд ИГАВАХАРА МАСАРҮ: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэ… 2026/10/27