Хүнсний талоны үйлчилгээг цахимжуулснаар жилд 4.8 тэрбум төгрөг хэмнэнэ

Admin
2021/11/23
Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээг цахимжуулснаар жилд 4.8 тэрбум төгрөг хэмнэх боломж бүрдлээ. Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний шинэчлэлийн хүрээнд төр, хувийн хэвшилтэй хамтран хүнсний талоны үйлчилгээг НӨАТ-ын баримт буюу е-баримт хэвлэдэг дэлгүүр, худалдааны төвүүдээр олгохоор төр, хувийн хэвшил хамтран ажиллаж байгаа. Тус ажлын хүрээнд иргэдийг картжуулах, пин коджуулах, пос машины хөгжүүлэлт, хүнсний бүтээгдэхүүнийг бар коджуулах, сервисийн хөгжүүлэлт зэрэг олон ажлыг шат дараатайгаар төр, хувийн байгууллага хамтран зохион байгуулсан билээ. Ингэснээр сард 405.0 сая төгрөг, жилд 4.8 тэрбум төгрөг хэмнэх боломж бүрдсэн. Нээлттэй, ил тод, тэгш хүртээмжтэй, сонголттой, хяналттай болгосон. Сонгон шалгаруулалтад шалгарсан зөвхөн гэрээ бүхий заасан дэлгүүрээр үйлчлүүлдэг байсныг болиулсан. Монгол Улсын хүнсний бүтээгдэхүүнийг бар коджуулах ажлын эхлэл болж байгаа юм. Мөн дата анализ хийх боломж бүрдсэн. Өнөөдрийн байдлаар “Номин” тав трейд ХХК, “Оргил” худалдааны төв, “И Март” Скай хайпермаркет сүлжээ дэлгүүрүүдээр үйлчлүүлэх боломжтой болсон. Эдгээрээс гадна өмнө нь хүнсний талоноор үйлчилгээ үзүүлж байсан 800 дэлгүүр системээ шинэчилж үйлчилгээ үзүүлж байгаа. Мөн 10 мянган дэлгүүр хүнсний эрхийн бичгээр үйлчлэхэд бэлэн болсон. Цаашид НӨАТ-ын баримт олгодог 235 мянга гаруй хүнсний дэлгүүр, зах, бөөний төвөөр үйлчлүүлэх боломжийг нээхээр ажиллаж байгаа аж.

Ихэнх нутгаар хүйтэрч, нутгийн өмнөд хэсгээр салхитай байна Өчигдөр
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн… Өчигдөр
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл х… 2026/11/04
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хар… 2026/11/04
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум… 2026/11/03
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоо… 2026/11/03
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сарын 12-ноос ол… 2026/11/03
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчл… 2026/11/03
Аюулт үзэгдэл, ослоос 9 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/11/02
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржэ… 2026/10/30
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг… 2026/10/30
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 2026/10/28
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуули… 2026/10/28
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ 2026/10/28
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг н… 2026/10/28
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй х… 2026/10/27
БНСУ-Д СУРАЛЦАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ОЮУТАН, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХАА… 2026/10/27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгэ… 2026/10/27
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг … 2026/10/27
Элчин сайд ИГАВАХАРА МАСАРҮ: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэ… 2026/10/27