Зариг.мн сайтаас “Тавхан хором хүлээе” зорилтот төслийг эхлүүллээ

Admin
2022/03/21
Өнгөрөгч 2021 онд 485 хүүхэд зам тээврийн осолд өртөж, 51 хүүхэд амь насаа алдсан бол 2022 он гарсаар 13 хүүхэд зам тээврийн ослын улмаас амь алдаад байна. Хөл хориотой байсан үе гэхэд энэ нь өндөр тоо юм. Тэгвэл Зариг.мн сайт нийгмийн хариуцлагын хүрээнд “Тавхан хором анхаарья, хүлээе, талархая” зорилтот төслийг хоёр сарын хугацаанд хэрэгжүүлэх гэж байна. Энэ нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажилд  анх удаа хэвлэл мэдээллийн салбар санаачлага гаргаж байгааг холбогдох албаныхан онцолсон юм. Төсөлд ХЗДХЯ, ЦЕГ, ТЦА, ЗХАБҮЗ, АТҮТ, Албан журмын даатгагчдын холбоо, Баянгол дүүргийн ИТХ, “Улаанбаатар принт” ХХК, “UB cab” такси үйлчилгээний компани зэрэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтарч, дэмжин ажиллаж байгаа бол ерөнхий ивээн тэтгэгчээр “Шунхлай” ХХК ажиллаж байгаа юм. “Тавхан хором хүлээе” төслийн зорилго нь бага насны хүүхдийг зөв тээвэрлэх, хөдөлгөөн эхлүүлэхээс өмнө аюулгүй байдлыг шалгаж, бусдад зам тавьж өгдөг байх зэрэг бидний мэддэг атал хэрэгжүүлж чадахгүй байгаа зуршлыг дадал болгоход оршиж байгаа юм. Уг төслийн хүрээнд хэлэлцүүлэг, зорилтот бүлэгт зориулсан контент, нэвтрүүлэг, шторкийг тогтмол явуулах юм. Тухайлбал, UB cab такси үйлчилгээний компани хүүхдийг аюулгүй тээвэрлэхэд зориулж 200 таксинд “Family” цэс суулгах, Ерөнхий боловсролын нийт 245 сургуулийн “School police”-н дохиур, хантаазыг бүрэн шинэчлэх, “Улаанбаатар принт” ХХК  2022-2023 оны хичээлийн жилд зориулан гаргаж буй 2 сая дэвтэрт сэрэмжлүүлэг мэдээлэл байршуулах зэрэг ажлуудыг тусгасан байна.

Ихэнх нутгаар хүйтэрч, нутгийн өмнөд хэсгээр салхитай байна Өчигдөр
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн… Өчигдөр
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл х… 2026/11/04
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хар… 2026/11/04
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум… 2026/11/03
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоо… 2026/11/03
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сарын 12-ноос ол… 2026/11/03
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчл… 2026/11/03
Аюулт үзэгдэл, ослоос 9 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/11/02
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржэ… 2026/10/30
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг… 2026/10/30
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 2026/10/28
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуули… 2026/10/28
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ 2026/10/28
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг н… 2026/10/28
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй х… 2026/10/27
БНСУ-Д СУРАЛЦАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ОЮУТАН, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХАА… 2026/10/27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгэ… 2026/10/27
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг … 2026/10/27
Элчин сайд ИГАВАХАРА МАСАРҮ: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэ… 2026/10/27