МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ШИЙДВЭРИЙН ТАЛААР ЭДИЙН ЗАСАГЧДЫН БАЙР СУУРЬ

Admin
2022/06/24
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2022 оны 2 дугаар улирлын ээлжит хурлаа хийлээ. Энэхүү хурлаас эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад, дотоод орчны төлөвийг харгалзан бодлогын хүүг 1 нэгж хувиар өсгөн 10 хувьд хүргэх шийдвэр гаргаад буй. Шийдвэрийн талаар хөндлөнгийн эдийн засагчдын байр суурийг хүргэе. Эдийн засагч Д.Оюунбадам: Инфляцын өсөлтийг сааруулахад хувь нэмэр оруулах үүднээс мөнгөний хумих бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй “Инфляци 15 хувьд хүрсэнээс гадна цаашид улам өсөх хандлага ажиглагдаж байгаа тул мөнгөний бодлогын хүүг 1 нэгж хувиар нэмэгдүүлж, 10 хувьд хүргэснийг зөв арга хэмжээ гэж харж байна. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлт, тээвэр, логистикийн саатал, тээврийн зардлын өсөлт зэргээс шалтгаалсан шатахуун, хүнс болон импортын барааны үнийн өсөлт инфляцын дийлэнх хэсгийг бүрдүүлж байгаа статистик мэдээлэл гарсан. Гэсэн хэдий ч инфляцын өсөлтийг сааруулахад хувь нэмэр оруулах үүднээс мөнгөний хумих бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй. Инфляцийг тогтворжуулахын тулд Монголбанкны зүгээс мөнгөний бодлогын арга хэмжээ авахаас гадна Засгийн газрын зүгээс мөн төсвийн зарлагын асуудалд анхаарах хэрэгтэй. Жишээлбэл, эдийн засгийн хүндрэлтэй үед тэвчиж болох төсвийн хөрөнгө оруулалтын зарим төсөл, засварын ажлыг хойшлуулж, хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн төслүүдэд хөнгөлөлттэй зээл олгох замаар илүүтэй дэмжих зэрэг арга хэмжээ авах нь зүйтэй юм” гэсэн байр суурь илэрхийлэв. Ж.Дэлгэрсайхан: Мөнгөний бодлогын хүүг нэг нэгж хувиар нэмэгдүүлсэн нь өнөөдрийн нөхцөл байдалд нийцтэй шийдвэр   СЭЗИС-ийн профессор, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан “Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг ерөнхийд нь дэмжиж байна. Мөнгөний бодлогын хүүг нэг нэгж хувиар нэмэгдүүлж бусад бодлогын нэмэлт тохиргоо хийгээгүй нь өнөөдрийн нөхцөл байдалд нийцтэй шийдвэр. Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал хүнд, үнийн өсөлт өндөр байгааг бид бүгд мэдэж байгаа. Үнийн өсөлтөөр дамжсан дарамт иргэдийн амжиргаанд хүчтэй сөрөг нөлөөлж байгаа нь мөн тодорхой. Энэ хүнд нөхцөл байдал нь макро бодлогын амаргүй сонголтыг бидэнд тулгаж байна. Иймээс мөнгөний бодлогын хувьд харьцангуй бага хүүгийн өсөлтийг сонгосон нь зөв байх боломжтой. Гэхдээ энэхүү үнийн өсөлтийг дан ганц мөнгөний бодлогоор хянах, удирдахыг хүчтэй оролдох нь эдийн засгийг эрсдлүүлэх нөхцөлтэй юм. Эдийн засаг хоёр жилийн хөл хорио, бусад хязгаарлагдмал нөхцөл байдлын дараа эргэн сэргэх шинж тэмдэг мэдрэгдэж эхэлж байгаа үед мөнгөний нийлүүлэлтийг огцом бууруулах нь ирээдүйн эрсдэлийг нэмэгдүүлэх хандлагатай юм. Нөгөө талаас үнийн өсөлтийн үндсэн шалтгаан нь нийлүүлэлтийн хомсдол, тээврийн үнийн өсөлт, тээврийн хугацааны асуудал. Үүн дээр нэмээд валютын ханшаар дамжсан импортын үнийн өсөлт нөлөөлж байна. Үүний эсрэг тэмцэх үндсэн арга нь мөнгөний захаас илүү нийлүүлэлтийн доголдлыг арилгах, экспортыг нэмэгдүүлэх явдал. Харамсалтай нь бид үүний эсрэг дорвитой зүйл хийх боломж хязгаарлагдмал байгаа нь эдийн засгийн нөхцөл байдлыг хүндрүүлж байна. Иймд мөнгөний хэт хумих бодлого явуулах нь энэ эдийн засгийн хүнд нөхцөл байдлыг даамжруулж болзошгүй юм. Мөнгөний бодлогын хорооны шийдвэртэй санал нэг байгаа боловч зарим дүгнэлтийг анхаарч цаашдын арга хэмжээгээ төлөвлөх хэрэгтэй гэж үзэж байна. Миний хувьд өнөөгийн Монгол Улсын нөхцөл байдал стагфляцын шинжтэй байна гэж үзэж байна. Эдийн засгийн уналт, үнийн өсөлт нь үүнийг тодорхойлж байна. Энэ нь удаан үргэлжилсэн тохиолдолд эдийн засагт хүчтэй сөрөг нөлөөллийг бий болгоно. Ялангуяа орлого багатай, ядуу иргэдийн амжиргааг доройтуулна. Харин энэхүү нөхцөл байдлыг үгүйсгэх мэт харагдаж байгаа хөдөлмөрийн зах зээлийн бага зэрэг сэргэлт, иргэдийн хэрэглээнд хууртах хэрэггүй. Энэ нь эрүүл мэндийн шалтгаантай энэхүү онцгой хямралын дараах жам ёсны үзэгдэл гэж би хувьдаа үзэж байна. Учир нь 2 жил хөл хорио, хязгаарлагдмал нөхцөлд байсан иргэд, ААН-үүд хөдөлгөөнд орох нь тодорхой. Энэ нь зарим үзүүлэлтийг эерэг харагдуулж байна. Гэтэл энэ хөдөлгөөнд орсон байдлыг дэмжих суурь нөхцөл бүрдээгүй гэдгийг санах хэрэгтэй” гэсэн юм.

Ихэнх нутгаар хүйтэрч, нутгийн өмнөд хэсгээр салхитай байна Өчигдөр
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн… Өчигдөр
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл х… 2026/11/04
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хар… 2026/11/04
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум… 2026/11/03
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоо… 2026/11/03
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сарын 12-ноос ол… 2026/11/03
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчл… 2026/11/03
Аюулт үзэгдэл, ослоос 9 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/11/02
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржэ… 2026/10/30
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг… 2026/10/30
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 2026/10/28
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуули… 2026/10/28
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ 2026/10/28
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг н… 2026/10/28
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй х… 2026/10/27
БНСУ-Д СУРАЛЦАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ОЮУТАН, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХАА… 2026/10/27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгэ… 2026/10/27
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг … 2026/10/27
Элчин сайд ИГАВАХАРА МАСАРҮ: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэ… 2026/10/27