Орчны эрүүл мэндийн мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна

Admin
2022/08/24
Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран, Нэгдсэн үндэстний  байгууллагын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэй 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн Орчны эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтнийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна. Орчны эрүүл мэндийг сайжруулах, хүнд ээлтэй эрүүл орчин бүрдүүлэхэд салбар хоорондын хамтын ажиллагааг хангаж, оролцоог нэмэгдүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хамтрагч талууд холбогдох мэдээлэл хийж, санал солилцлоо. Түүнчлэн хүрээлэн буй орчины бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хүний эрүүл мэндэд учирч болох сөрөг нөлөөллийг бууруулах, агаарын чанар, усны аюулгүй байдлыг хангах, орон нутагт орчны эрүүл мэндийн тандалтын тогтолцоо бүрдүүлэх, эрүүл мэндийн байгууллагын ус, ариун цэврийн байгууламж, аюултай хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр мэргэжилтнүүдийг чадавхжуулж байна. Орчны эрүүл мэндийн мэргэжилтнүүд цаашид дараах зорилтуудын  хүрээнд өөрийн орон нутгийн онцлогт тохирсон төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлнэ. Үүнд: 1. Агаарын чанарыг сайжруулж, агаарын бохирдлоос хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах 2. Ундны усны чанар, аюулгүй байдлыг хангаж, хөрсний бохирдлоос хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг бууруулах 3. Орчны эрүүл мэндийн тандалт, судалгаа, үнэлгээний чанарыг сайжруулах 4. Уур амьсгалын өөрчлөлтөөс хүний эрүүл мэндэд учирч болох аюул, эрсдэлийн үед хариу арга хэмжээ авах чадавхийг бэхжүүлэх 5. Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох 6. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн  нөхцөлийг сайжруулах 7. Хүний эрүүл мэндэд химийн бодисын үзүүлэх нөлөөллийг тандан судлах

Ихэнх нутгаар хүйтэрч, нутгийн өмнөд хэсгээр салхитай байна Өчигдөр
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн… Өчигдөр
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл х… 2026/11/04
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хар… 2026/11/04
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум… 2026/11/03
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоо… 2026/11/03
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сарын 12-ноос ол… 2026/11/03
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчл… 2026/11/03
Аюулт үзэгдэл, ослоос 9 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/11/02
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржэ… 2026/10/30
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг… 2026/10/30
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 2026/10/28
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуули… 2026/10/28
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ 2026/10/28
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг н… 2026/10/28
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй х… 2026/10/27
БНСУ-Д СУРАЛЦАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ОЮУТАН, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХАА… 2026/10/27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгэ… 2026/10/27
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг … 2026/10/27
Элчин сайд ИГАВАХАРА МАСАРҮ: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэ… 2026/10/27