ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Х.БОЛОРЧУЛУУН ФРАНЦ УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА

Admin
2022/10/05
-ФРАНЦЫН МАЛ АЖ АХУЙН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД МАНАЙ УЛС “ХҮНДЭТ ЗОЧИН” ОРНООР ОРОЛЦОЖ БАЙНА- Бүгд Найрамдах Франц Улсын Клермон-Ферран хотноо 31 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа мал аж ахуйн олон улсын үзэсгэлэнд манай улс “Хүндэт зочин” орноор оролцож байгаатай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Бүгд Найрамдах Франц Улсад ажлын айлчлал хийж байна. Энэхүү айлчлал нь Бүгд Найрамдах Франц Улстай хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт урт хугацааны, тогтвортой, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан төсөл, үйл ажиллагаа хэрэгжүүлэх боломжийг хангах, малыг эрүүлжүүлэх, мал эмнэлгийн салбарын чадавхыг нэмэгдүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүний худалдааны хамгийн том хориг болох шүлхий өвчинтэй тэмцэхэд Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын зүгээс үзүүлэх дэмжлэг, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Бүгд найрамдах Франц улсын Хөдөө аж ахуйн сайдтай уулзаж хоёр орны хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааны нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах, техник, технологийг нэвтрүүлэх, нутагшуулахад чиглэсэн үйл ажиллагааг идэвхижүүлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичгийг шинэчлэн байгууллаа. Франц Улс эрчимжсэн хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, технологийн урт хугацааны туршлагатай тул хамтарсан судалгаа хийх, салбарын мэргэжилтнүүдийг богино, дунд хугацааны сургалтад хамруулах, мэргэшүүлэхэд хамтран ажиллах, Монгол Улсын малын генетик нөөцийн төлөв байдлыг үнэлэх, тодорхойлох ажилд Францын талаас дэмжлэг үзүүлэх, Мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, вакциныг дотооддоо үйлдвэрлэх, мал эмнэлгийн хорио цээрийн тусгаарлах бүс байгуулахад хүмүүнлэгийн болон арилжааны шугамаар урт хугацааны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, Уламжлалт бэлчээрийн маллагаатай, байгалийн хамгийн олон төрөл зүйлийн ургамлаар тэжээгддэг Монгол малын мах, малын гаралтай түүхий эдийг эрүүл, органик бүтээгдэхүүн болохыг олон улсад сурталчлан таниулж, экспортлох, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллахад техник, эдийн засгийн  туслалцаа авах, Өвлийн хүлэмж, төмс хүнсний ногооны агуулахын чиглэлээр төсөл хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун илэрхийллээ.

Ихэнх нутгаар хүйтэрч, нутгийн өмнөд хэсгээр салхитай байна Өчигдөр
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн… Өчигдөр
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл х… 2026/11/04
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хар… 2026/11/04
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум… 2026/11/03
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоо… 2026/11/03
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сарын 12-ноос ол… 2026/11/03
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчл… 2026/11/03
Аюулт үзэгдэл, ослоос 9 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/11/02
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржэ… 2026/10/30
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг… 2026/10/30
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 2026/10/28
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуули… 2026/10/28
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ 2026/10/28
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг н… 2026/10/28
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй х… 2026/10/27
БНСУ-Д СУРАЛЦАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ОЮУТАН, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХАА… 2026/10/27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгэ… 2026/10/27
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг … 2026/10/27
Элчин сайд ИГАВАХАРА МАСАРҮ: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэ… 2026/10/27