Бусдыг залилах гэмт хэргийн арав тутмын ес нь цахим орчинд үйлдэгдэж байна

Admin
2022/11/14
Цагдаагийн байгууллагын өгч буй тоо баримтаар 2022 оны эхний 10 дугаар сарын байдлаар иргэн, хуулийн этгээдээс залилах гэмт хэргийн шинжтэй 10300 гомдол, мэдээлэл бүртгэгджээ. Үүний 88.2 хувийг цахим хэрэгсэл ашиглаж залилсан үйлдэл эзэлж байна. Өөрөөр хэлбэл 10 залилах хэрэг тутмын 9 нь цахим орчинд үйлдэгдэж байна гэсэн үг юм. Залилагчдаас иргэдийн фэйсбүүк хаягт нэвтэрч, найзуудаас нь чатаар мөнгө зээлэх, ипотекийн зээлийг шуурхай гаргаж өгөх, өндөр ашигтай сүлжээний бизнест жуулчилж өгөх гэх мэт зарыг байршуулж олзлох үйлдлийг хийдэг байна. Мөн гадаад улсын иргэд манай улсын иргэдийн гэнэн, итгэмтгий, хяналт сул байдлыг ашиглаж өв  залгамжлал, зээл олгох, бараа таваар хүргүүлэх гэх мэт үйлдлийн аргаар залилах байдал нийтлэг гарах болжээ. Иймд, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, Монголын банкны холбоо хамтран цахим орчинд үйлдэгдэх санхүүгийн залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Unsend – Бүү шилжүүл” аяныг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 14 хоногийн хугацаатай хэрэгжүүлж эхэллээ. Цахим хэрэгсэл ашиглаж үйлдсэн залилан мэхлэх гэмт хэргийг урьдаас төлөвлөж, урьдчилан бэлтгэсэн данс,  мөнгө хүлээн авах аргыг ашигладаг бөгөөд хохирогчийн эмзэг байдлыг ашиглах, ашиг, үр өгөөж ихтэй боломжийн санал тавих, найз нөхөд, танил хүмүүсийн дүрд хувирах,  олон нийтэд нэр алдартай хүмүүс болон төрийн байгууллагын нэр, зураг логог ашиглаж байна. Иймд энэхүү аяныг хэрэгжүүлэх хугацаанд олон нийтийг залилагчдын энэ мэт үйлдлүүдээс сэрэмжилж, мэдээллийн аюулгүй байдлын нууцлалаа өндөр түвшинд хадгалж, хамгаалж байх зөвлөмж, мэдээллийг өргөн хүрээнд өгч ажиллах юм.

Ихэнх нутгаар хүйтэрч, нутгийн өмнөд хэсгээр салхитай байна Өчигдөр
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн… Өчигдөр
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл х… 2026/11/04
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хар… 2026/11/04
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум… 2026/11/03
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоо… 2026/11/03
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сарын 12-ноос ол… 2026/11/03
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчл… 2026/11/03
Аюулт үзэгдэл, ослоос 9 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/11/02
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржэ… 2026/10/30
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг… 2026/10/30
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 2026/10/28
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуули… 2026/10/28
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ 2026/10/28
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг н… 2026/10/28
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй х… 2026/10/27
БНСУ-Д СУРАЛЦАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ОЮУТАН, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХАА… 2026/10/27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгэ… 2026/10/27
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг … 2026/10/27
Элчин сайд ИГАВАХАРА МАСАРҮ: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэ… 2026/10/27