ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ-ТОГТВОРТОЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

Admin
2022/11/25
Жил бүрийн 10 дугаар сарын 16-ны өдөр тохиодог Дэлхийн хүнсний өдрийг угтан “Хүнсний аюулгүй байдал-Тогтвортой үйлдвэрлэл 2022” эрдэм шинжилгээний бага хурлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ), Ази тивийн сүүний түншлэл, Монголын хүнсчдийн холбоотой хамтран зохион байгуулж байна. Эрдэм шинжилгээний бага хуралд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа, Монголын хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Нармандах нар оролцлоо. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нээлтийн үеэр “Хэдийгээр бид цар тахал, олон улсын хурцадмал байдал, уур амьсгалын өөрчлөлт, үнийн өсөлт зэрэг олон шалгууртай нүүр тулж байгаа ч Дэлхийн хүнсний өдрийг “Хэнийг ч ардаа үлдээхгүй” уриатайгаар тэмдэглэж байгаа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, “Хүнсний аюулгүй байдал-тогтвортой үйлдвэрлэл” эрдэм шинжилгээний бага хурлын ач холбогдлыг илүү тодотгож байна” гэсэн юм. Тус бага хуралд 13 оюутан, 16 судлаач оролцож, “Шар тосны биологийн үнэт чанар, зохицуулах үйлчилгээний судалгааны дүнгээс”, “Хүнсний тогтвортой үйлдвэрлэл: малчдын орлогын шинжилгээ”, “Бялууг хөлдөөж  хадгалах технологийн судалгаа”, “Арвайн хальсаар баяжуулсан махны технологийн судалгааны үр дүнгээс”, “Төв аймгийн сүүний үхрийн зарим эрчимжсэн аж ахуй дахь криптоспоридиозын тандан судалгаа”, “Чанарын удирдлагын тогтолцоо iso 9001 стандартыг нэвтрүүлснээр хүнс үйлдвэрлэгчдийн гүйцэтгэлд үзүүлэх нөлөө”, “Лактоз үл тэвчил”-ийн талаарх хоол шим тэжээлийн суурь мэдлэгийн түвшин сүүний хэрэглээний тогтвортой байдалд нөлөөлөх нь”, “Цистцеркоз-г хүнсэнд бэлтгэж буй маханд оношлох боломж”, “Чацарганы үртэй талхны биохими, технологийн судалгаа”, “Арвайн шинэ сорт нутагшуулж, арвайгаар импортын бүтээгдэхүүн орлох хүнс үйлдвэрлэх технологи боловсруулсан судалгааны дүнгээс”, “Ерөнхий боловсролын сургуулийн 5-12 дугаар ангийнхны архи, согтууруулах ундааны хэрэглээг судалсан дүн” “Саримсны бичил ургамлыг ил талбайд суулгах үеийн амьдралтыг тооцсон дүн” “Уламжлалт хүнсний хэрэглээ – эрүүл мэнд” “Монгол уламжлалт бяслагны бүтэц, найрлага, бичил биетний бүрэлдэхүүний судалгааны дүнгээс” “Баяжуулсан хүнсэнд агуулагдах олон бүрдэлт аминдэм, микроэлементийг iso-стандартын дагуу өндөр идэвхит хроматографи (hplc), атом шингээлтийн спектр (aas)-ийн аргаар тодорхойлсон судалгаа, баталгаажуулалт” “Хүнсний ногоог хаягдалгүй боловсруулж эрүүл мэндийн бүтээгдэхүүн хөгжүүлэх нь”, “Хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн үнэлгээнд хийсэн судалгаа” “Мах, махан бүтээгдэхүүний мөшгөх тогтолцооны хэрэгжилтийн үнэлгээ”, “Базальт чулуун хөвөнг ашиглан ургамал ургуулах технологи”, “Эрчимжсэн аж ахуйн саалийн үнээний дэлэнгийн үрэвслийн тархалт, үүсгэгчдийн антибиотикт мэдрэг чанар, сүүнд антибиотикийн үлдэгдэл илрүүлсэн үр дүн” “Сугас  загасны махны  шимт чанар-технологийн сонголтын онцлог үзүүлэлтийн судалгаа” зэрэг сонирхолтой сэдвээр судалгааны бүтээлээ танилцуулж байна. Хүнсний аюулгүй байдлыг хангах асуудал нь салбарын төрийн болон төрийн бус байгууллага, мөн судалгаа, эрдэм шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагаа, ажлын уялдаа, хувийн хэвшлийн идэвхтэй оролцоог шаардсан салбар дундын зохицуулалтын шинжтэй, бүх нийтийг хамарсан чухал ач холбогдолтой.

Ихэнх нутгаар хүйтэрч, нутгийн өмнөд хэсгээр салхитай байна Өчигдөр
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн… Өчигдөр
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл х… 2026/11/04
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хар… 2026/11/04
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум… 2026/11/03
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоо… 2026/11/03
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сарын 12-ноос ол… 2026/11/03
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчл… 2026/11/03
Аюулт үзэгдэл, ослоос 9 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/11/02
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржэ… 2026/10/30
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг… 2026/10/30
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 2026/10/28
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуули… 2026/10/28
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ 2026/10/28
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг н… 2026/10/28
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй х… 2026/10/27
БНСУ-Д СУРАЛЦАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ОЮУТАН, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХАА… 2026/10/27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгэ… 2026/10/27
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг … 2026/10/27
Элчин сайд ИГАВАХАРА МАСАРҮ: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэ… 2026/10/27