ХҮНСНИЙ НОГООНЫ УРАМШУУЛАЛ НЬ ТАРИАЛАЛТ НЭМЭГДҮҮЛЭХ ТОМ ХӨШҮҮРЭГ БОЛЖ БАЙНА

Admin
2022/11/25
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, ахлах шинжээч Б.Одонхүү, Хөдөө аж ахуйг дэмжих сан, Монголын тариаланчдын үндэсний холбооны төлөөлөл хамтарсан баг орон нутаг дахь томилолтын гурав дахь өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар, Ерөө, Жавхлант, Баянгол, Дархан-Уул аймгийн Орхон суманд ажиллаж, тариаланчид, үйлдвэрлэгчидтэй уулзав. С.Наранцогт: Манайх жилд 3 тонн жимс, жимсгэнэ хураан авч борлуулдаг Сэлэнгэ аймгийн Шаамар сумын тариаланч С.Наранцогт хашаандаа 20 орчим жил жимс, жимсгэнэ тарьж байна. Тэр 1 га орчим талбайд үхрийн нүд, интоор, чацаргана, мойл, нохойн хошуу, алим зэрэг 10 гаруй төрлийн жимс, жимсгэнэ тарьж, жилдээ 3 тонн ургац хураан авдаг. Үхрийн нүдний 8 төрлийн сорт тариалахаас гадна жимсний мод үржүүлж, борлуулдаг гээд аж ахуйгаа хөгжүүлэхэд их хөдөлмөр зарцуулжээ. Жимсний мод тарьж, ургуулж, ургацаа борлуулахад ямар ч асуудал байхгүй, харин трактор зэрэг тоног төхөөрөмжийг зээл, хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох дэмжлэг хэрэгтэй байгааг хэлсэн юм. Хүнсний ногооны урамшуулалд хамрагдахын тулд сар бүрийн 10-ны дотор цахим системээр дамжуулан хүсэлтээ илгээх хэрэгтэй Сэлэнгэ аймгийн Ерөө сумын тариалан эрхлэгчдийн зүгээс бэрхшээл, асуудал ярихаас илүү ямар боломж, гарц байгааг эрэлхийлж, үнэтэй саналууд хэлж байв. Мөн салбар яамны удирдлагууд, мэргэжлийн холбоо хамтран орон нутагт тариаланчидтайгаа биечлэн уулзаж байгаад талархалтай байгаагаа илэрхийллээ. Энэ жил Ерөө суманд 31 иргэн, аж ахуйн нэгж 16,4 га талбайд үр тариа, ногоон тэжээл, рапс тариалсан бол 313 иргэн, 8 хоршоо 62,8 га-д төмс, 85,5 га-д хүнсний ногоо тарьжээ. Сумынхаа төмс, хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь хангахаас гадна Улаанбаатар, Сэлэнгэ, Дарханд борлуулдаг. Хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх, тариаланчдаа дэмжих зорилгоор зах зээлд худалдан борлуулсан, стандартын шаардлага хангасан 10 нэр төрлийн хүнсний ногооны тонн тутамд 100 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг энэ жилээс эхлэн олгохоор болсон. Хүнсний ногооны тариалан эрхлэгч та бүхэн урамшуулалд хамрагдахын тулд Газрын мэдээллийн нэгдсэн системд (egazar.gov.mn) бүртгэлтэй байх Тариалангийн үйлдвэрлэлийн нэгдсэн системийг (www.plant.mofa.gov.mn) тогтмол хөтөлж гарал үүслийн цахим гэрчилгээ авсан байх Хүнсний ногооны борлуулалтыг и-баримт (e-barimt.mn) үүсгэн баталгаажуулсан байх хэрэгтэй. Мөн сар бүрийн 10-ны дотор цахим системээр дамжуулан урамшуулал авах хүсэлтээ илгээхийг анхаараарай. Жавхлант суманд тариалалтын шинэ аргыг амжилттай туршиж байна Сэлэнгэ аймгийн Жавхлант сум дахь “Газар өгөөж” ХХК энэ жил анх удаа 3000 га талбайд тариалалтын шинэ аргыг туршиж, ердөө 10 гаруй хоногийн дараа ургацаа хураан авах гэж байна. Цаг хугацааны хувьд эрт, хөрс чийгтэй байх үед буюу 4-р сарын эхэн, дунд үед бага нормоор тариалдгаараа онцлогтой. Ямар нэгэн бордоо ашиглахгүй, зөвхөн ургамал хамгааллын бодис ашигладаг гэдгээрээ ч давуу талтай. Энэ аргыг анхны жилдээ туршиж байгаа гэхэд буудайн болц сайн, 1 га-гаас 14-15 центнер ургац авах урьдчилсан төлөвтэй байна. Гурилын үйлдвэрүүдийн шаардлага, стандартад нийцсэн, хуурай, цавуулаг сайтай, чанартай буудай үйлдвэрлэхийн тулд энэ аргыг туршиж байгаа хэмээн тариаланч Р.Болорсайхан ярьсан юм. Дархан-Уул аймаг Монгол Улсын нарийн ногооны хэрэгцээний 15-18 хувийг дангаар хангадаг Дархан-Уул аймгийн Орхон сумын тариаланч М.Мөнхбаярын талбайд ургац хураалт хэдийнэ эхэлжээ. Энэ жил 20 га-д лууван, 20 га-д сонгино, 7 га-д байцаа тариалсан байна. Монгол Улсын Засгийн газар 2022 онд нэгэн чухал шийдвэр гаргасан нь хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох жилийн 3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл юм. Тариаланч М.Мөнхбаяр энэ зээлийг авснаар үйлдвэрлэлд нь маш том дэмжлэг болсныг хэлэв. Одоо харин ургац хураалтад ажиллах хүн хүчний асуудал хамгийн чухал байгаа учир үүнд анхаарч өгөхийг сайд З.Мэндсайханаас хүслээ. Дархан-Уул аймаг Монгол Улсын төмс, хүнсний ногоо, ялангуяа нарийн ногооны 15-18 хувийг хангадаг. Үүний дийлэнхийг буюу 90 хувийг Орхон сумын ногоочид дангаараа үйлдвэрлэдэг байна. Энэ жил 482 га-д төмс, 1518 га-д хүнсний ногоо тариалах зорилт дэвшүүлсэн ч 646 га-д төмс, 1525 га-д хүнсний ногоо тариалж төлөвлөгөө давуулан биелүүлжээ. Хүнсний ногооны тариалалт ийнхүү нэмэгдсэн нь төрөөс гаргасан бодлого шийдвэрүүдтэй холбоотой. Хүнсний ногоонд мөнгөн урамшуулал олгох шийдвэр нь ногоо тариалах хүсэлтэй иргэд болон тариалалтыг нэмэгдүүлэх гол хөшүүрэг болсон гэж тариаланчдын төлөөлөл хэлсэн юм.

Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөх… Өчигдөр
“Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа Өчигдөр
Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч бол… 2026/09/10
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угс… 2026/09/10
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар бороо орно 2026/08/31
Улаанбуудай, хүнсний ногоо, шатахууны нөөц нэмэгдүүлэхэд 150… 2026/08/29
БНСУ-Д ЗОРЧИЖ БУЙ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН АНХААРАЛД 2026/08/28
Байшин барьж өгнө гээд бусдын 58 саяг төгрөгийг залилжээ 2026/08/28
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа 2026/08/28
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дула… 2026/08/28
Жэжүд алга болсон эмэгтэйн цогцсыг 104 хоногийн дараа олжээ 2026/08/26
“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 … 2026/08/26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн… 2026/08/26
СОР17: ДЭЛХИЙН 196 УЛС, ЕВРОПЫН ХОЛБООГ НЭГТГЭСЭН COP17-ЫН И… 2026/08/26
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч хатагтай Амина Ж… 2026/08/24
Өнөөдөр нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн бороо орно 2026/08/24
200 сургуулийг "Ухаалаг, ногоон” болгоход НҮБ-ын Хүүхдийн са… 2026/08/21
“Газрын тосны үйлдвэр”-ийг үйлдвэрлэл, технологийн парк хэлб… 2026/08/20
179 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авахаар үнийн са… 2026/08/20
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шинэ эдийн засгийг … 2026/08/20