Х.БОЛОРЧУЛУУН: НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭСЭН САМНАСАН НООЛУУР, ЭЭРМЭЛ БОЛОН БЭЛЭН БҮТЭЭГДЭХҮҮН ЭКСПОРТЛОХ НЬ САЛБАРЫН ГОЛ БОДЛОГО

Admin
2022/11/25
УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Монголын ноос ноолуурын холбоо, Итали Монголын технологийн төвд ажиллаж, үйлдвэрлэгчидтэй уулзлаа. Уулзалтын үеэр үйлдвэрлэгчдийн санал хүсэлтийг сонсож, салбарт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх боломж, цаашид хэрэгжүүлэх бодлогын талаар санал солилцсон юм. Монгол Улс жилдээ 10.0 мянга орчим тонн ноолуур бэлтгэх нөөцтэй бөгөөд нийт бэлтгэсэн ноолуурынхаа 80 орчим хувийг нь зөвхөн угаасан байдлаар экспортолж байна. Нэг жилд бэлтгэж буй 10.0 мянган тонн ноолуурыг дотооддоо бүрэн самнах боломжтой хэдий ч суурилагдсан хүчин чадлынхаа 20 гаруйхан хувийг ашиглаж байгаа юм. УИХ-ын 2022 оны 19 дүгээр тогтоолтой уялдуулан 2023 оноос хялгас ялгахаас дээш боловсруулалт хийсэн чанар, стандартын шаардлага хангасан ноолуурыг үйлдвэрлэх болон экспортлохтой холбоотойгоор “Ямааны ноолуурын боловсруулалт, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт”-ыг салбар яамнаас боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахад бэлтгээд байна. Уг зохицуулалт батлагдан хэрэгжсэнээр угаасан ноолуур экспортод гарахгүй, харин 3.880 тонн самнасан ноолуур экспортолж, 2.5 сая ширхэг бэлэн бүтээгдэхүүн борлуулж, салбарын борлуулалтын орлогыг 600-700 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой гэсэн тооцоолол гарсан. Мөн анхан шатны боловсруулах үйлдвэрт одоогийн байгаа 2200 ажлын байрыг тогтвортой хадгалах, 4400 орчим ажлын байр шинээр нэмэгдэх юм. Уулзалтын үеэр Монголын ноос, ноолуурын холбоо, үйлдвэрлэгчдийн зүгээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.1.4 –т: Малчид, хоршоог тодорхой хэмжээний ноос, ноолуур бэлтгэн үйлдвэрт тушаасан тохиолдолд НӨАТ төлсөнд тооцон ноос, ноолуур бэлтгэхэд төлсөн НӨАТ-ыг шууд хасалт хийхээр зохицуулалт хийж өөрчлөлт оруулах, Дотооддоо үйлдвэрлэх боломжтой бүтээгдэхүүн тухайлбал, ээрмэл утасны импортын татварыг 20-30 хувьд хүргэх, Импортоор оруулж буй тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх, Хөнгөлөлттэй зээлд хамрагдах нөхцөлийг уян хатан болгох, Ажиллах хүчний асуудлыг бодлогоор дэмжих зэрэг саналыг дэвшүүллээ. Ингэснээр үйлдвэрлэгчид малчдаас авах ноолуурын үнийг унагахгүйгээр, орлогыг нь тогтворжуулах замаар тус салбарыг хөгжүүлэх бүрэн боломжтой гэдгийг хэлсэн юм. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун “Нэмэгдсэн өртгийн албан татвар, и-баримттай холбоотой асуудлыг эргэн харж, холбогдох байгууллагуудтай санал солилцоно. Мөн Монголдоо үйлдвэрлэж болох бүтээгдэхүүнийг бүхий л талаар дэмжиж, цаашид нэмүү өртөг шингэсэн самнасан ноолуурын экспортыг нэмэгдүүлэх, улмаар ээрмэл болон бэлэн бүтээгдэхүүний экспортод анхаарч ажиллана. Энэ бодлогыг хэрэгжүүлж, ажил хэрэг болгохын тулд “Ямааны ноолуурын боловсруулалт, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт”-ыг Засгийн газрын хуралдаанаар даруй хэлэлцүүлэн батлуулна” гэдгийг онцолсон юм.

Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөх… Өчигдөр
“Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа Өчигдөр
Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч бол… 2026/09/10
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угс… 2026/09/10
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар бороо орно 2026/08/31
Улаанбуудай, хүнсний ногоо, шатахууны нөөц нэмэгдүүлэхэд 150… 2026/08/29
БНСУ-Д ЗОРЧИЖ БУЙ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН АНХААРАЛД 2026/08/28
Байшин барьж өгнө гээд бусдын 58 саяг төгрөгийг залилжээ 2026/08/28
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа 2026/08/28
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дула… 2026/08/28
Жэжүд алга болсон эмэгтэйн цогцсыг 104 хоногийн дараа олжээ 2026/08/26
“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 … 2026/08/26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн… 2026/08/26
СОР17: ДЭЛХИЙН 196 УЛС, ЕВРОПЫН ХОЛБООГ НЭГТГЭСЭН COP17-ЫН И… 2026/08/26
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч хатагтай Амина Ж… 2026/08/24
Өнөөдөр нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн бороо орно 2026/08/24
200 сургуулийг "Ухаалаг, ногоон” болгоход НҮБ-ын Хүүхдийн са… 2026/08/21
“Газрын тосны үйлдвэр”-ийг үйлдвэрлэл, технологийн парк хэлб… 2026/08/20
179 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авахаар үнийн са… 2026/08/20
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шинэ эдийн засгийг … 2026/08/20