СҮХБААТАР АЙМАГ “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” ХӨДӨЛГӨӨНД НЭГДЛЭЭ

Admin
2022/11/25
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг Сүхбаатар аймагт албан ёсоор эхлүүлж, "Хүнсний хувьсгал" зөвлөгөөнийг зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, сайдын зөвлөх Б.Батбаатар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун, ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг оролцов. Улс орон даяар "Хүнсний хувьсгал"-ыг эрчимтэй өрнүүлж, дэвшүүлсэн зорилго зорилтоо ажил хэрэг болгохын төлөө салбар яамнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ,  жижиг, дунд үйлдвэрийн бодлого, хэрэгжилт, мал эмнэлгийн салбарын тогтолцоо, цаашдын чиглэлийн талаар танилцууллаа. Сүхбаатар аймгийн удирдлагууд, иргэд, малчид, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд нээлтийн үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцож, "Хүнсний хувьсгал"-д нэгдэж хичээл зүтгэлээ гарган, хамтран ажиллахаа илэрхийллээ. Х.Болорчулуун: Тогтоол шийдвэр батлах, батлалцах нэг хэрэг. Харин ажил хэрэг болгоход түүчээлэх өндөр үүрэг хариуцлага бидний өмнө байна Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун "Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн нь салбар яамны баримталж байгаа ажлын зорилго төлөвлөгөөнд тусгалаа олж, бүтээлчээр хэрэгжүүлэхийн төлөө шуурхайлан ажиллаж байна. Миний бие УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа Ерөнхийлөгчийн энэхүү санаачилгыг дэмжиж, УИХ-аас “Хүнсний хангамж, аюулгүй байдал”-ын тухай 36 дугаар тогтоол гаргах ажлын хэсгийг ахлан ажилласан юм. Энэхүү тогтоолоо зөвхөн цаасан дээр үлдээхгүй ажил хэрэгч, бүтээлч, бүрэн хэрэгжих нөхцөлийг хангах зорилгоор 4 жилийн хугацаанд 1.7 их наядын санхүүжилт, хөнгөлөлттэй зээлийг хөдөө аж ахуйн болон хүнс үйлдвэрлэгч нартаа олгохоор шийдвэрлэж байлаа. 2023 онд гэхэд зээлийн хүүгийн хөнгөлөлтөд 138 тэрбум төгрөг улсын төсөвт тусгагдсан. Тогтоол шийдвэр батлах, батлалцах нэг хэрэг. Харин ажил хэрэг болгоход түүчээлэх өндөр үүрэг хариуцлага миний, бидний өмнө байна. Цаг хором бүрийг ашиглан зөвхөн хэлэх биш хэрэгжүүлэн ажиллах болно." гэсэн юм. "Баян тал" үйлдвэр Иран улс руу халал аргаар боловсруулсан мах экспортолж байна Сүхбаатар аймагт мах боловсруулах чиглэлээр 7 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа "Баян тал" үйлдвэрийн үйл ажиллагаатай ажлын хэсэг танилцлаа. Тус үйлдвэр малын махыг ангилан ялгаж, савлан нийслэлийн хэрэглэгчдэд борлуулахаас гадна Иран улс руу хурганы махыг халал аргаар боловсруулан нийлүүлж байна. Нэг  өдөрт 500 бог, 100 бод боловсруулах хүчин чадалтай тус үйлдвэр улирлаас хамааран 40-70 хүнийг ажлын байраар хангаж байна. Цаашид нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэн саадгүй экспортлох үүд хаалгыг нээж өгөхөд төрөөс дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм. Салбар яамнаас малыг амьдаар нь экспортлохоос илүү дотооддоо нэмүү өртөг шингээн боловсруулсан, олон улсын стандартад нийцсэн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гаднын зах зээлд нийлүүлэх бодлого баримтлан ажиллаж байна. Баялаг нарийн боовны цех хөнгөлөлттэй зээл авч үйл ажиллагаагаа өргөжүүлжээ "Баялаг" нарийн боовны цех 2001 онд 2 хүний орон тоотойгоор 4 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж ажил үйлчилгээгээ эхэлж байсан бол одоо бүтээгдэхүүнийхээ амт чанарыг сайжруулж, жил бүр 6-8 нэр төрлийн бүтээгдэхүүн нэмэн үйл ажиллагаагаа өргөтгөж байна. Тус цех 2013 онд ЖДҮХСангаас 100.0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авснаар ажлын байраа өргөтгөх, ажлын байр нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэх боломж бүрджээ. Энэ жил Сүхбаатар аймаг 1300 тонн төмс, хүнсний ногоо хураан авчээ Сүхбаатар аймаг өнөөдрийн байдлаар 800 тонн төмс, 500 тонн хүнсний ногоо хураан авсан нь хүн амын хэрэгцээт төмсний 34.3 хувь, хүнсний ногооны  8.6 хувийг хангаж байна. Өмнөх онтой харьцуулахад  төмс 6.7 хувь,  хүнсний ногооны хангамж 1.6 хувиар өсжээ. Хүн амын хүнсний хэрэгцээнд 5284.1 тонн мах,  614 тонн гурилан бүтээгдэхүүн, 905.7 тонн түүхий сүү бэлтгэн нийлүүлсэн. Ингэснээр махны хэрэгцээг 100 хувь, гурилан бүтээгдэхүүний 18 хувь, түүхий сүүний хэрэглээний 30 хувийг хангаж байна.  

Ихэнх нутгаар хүйтэрч, нутгийн өмнөд хэсгээр салхитай байна Өчигдөр
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн… Өчигдөр
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл х… 2026/11/04
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хар… 2026/11/04
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум… 2026/11/03
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоо… 2026/11/03
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сарын 12-ноос ол… 2026/11/03
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчл… 2026/11/03
Аюулт үзэгдэл, ослоос 9 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/11/02
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржэ… 2026/10/30
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг… 2026/10/30
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 2026/10/28
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуули… 2026/10/28
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ 2026/10/28
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг н… 2026/10/28
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй х… 2026/10/27
БНСУ-Д СУРАЛЦАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ОЮУТАН, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХАА… 2026/10/27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгэ… 2026/10/27
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг … 2026/10/27
Элчин сайд ИГАВАХАРА МАСАРҮ: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэ… 2026/10/27