АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЖИЛИЙН УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО

Admin
2022/12/20
2022 оны 9 дүгээр сарын 26-30 өдрүүдэд зохион байгуулагдсан Азийн хөгжлийн банк (АХБ)-ны 55 дахь удаагийн Жилийн уулзалтад Монгол Улсыг төлөөлж Монголбанк, Сангийн яам оролцлоо. Тус уулзалтаар АХБ-ны гишүүн улс орнуудын бодлого боловсруулагчид цуглаж, бүс нутгийн хэмжээнд эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлуудын талаар хэлэлцүүлгүүд өрнүүлдэг уламжлалтай билээ. Уулзалтын үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг нар АХБ-ны Ерөнхийлөгч М.Асакава тэргүүтэй холбогдох бүрэлдэхүүнтэй  уулзалт хийн, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцав. АХБ-аас эдийн засгийн сорилтын үед дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газарт 100 сая ам.долларын яаралтай тусламжийн зээлийг баталсан бөгөөд санхүүжилтийг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр олгосон юм. Уг санхүүжилт нь дэлхийн эдийн засагт сөрөг нөлөөллөө үзүүлж буй цар тахал, геополилитикийн эрсдэл дунд Монгол Улсын төлбөрийн тэнцлийн дарамтыг зөөлрүүлж, валютын нөөцийг нэмэгдүүлэх давхар эерэг нөлөөтэй юм. Оны эхний саруудад экспортын саатал, урсгал тэнцлийн алдагдлаас үүдэлтэйгээр Гадаад валютын улсын нөөц буурах хандлагатай байсан бол 9 дүгээр сарын эцэст 2.8 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 3.7% өссөн байна. АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах, хүртээмжтэй, тогтвортой, эрсдэлийг даван туулах чадвартай хөгжлийг цогцлоохын төлөө ажилладаг бөгөөд анх 1966 онд байгуулагдсан тус банк нийт 68 гишүүнтэй болжээ. Монгол Улс анх 1991 онд гишүүн орноор элссэн бөгөөд АХБ нь сүүлийн 30 гаруй жилд манай улсын хөгжлийн чухал түнш байсаар ирсэн юм.

Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөх… Өчигдөр
“Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа Өчигдөр
Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч бол… 2026/09/10
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угс… 2026/09/10
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар бороо орно 2026/08/31
Улаанбуудай, хүнсний ногоо, шатахууны нөөц нэмэгдүүлэхэд 150… 2026/08/29
БНСУ-Д ЗОРЧИЖ БУЙ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН АНХААРАЛД 2026/08/28
Байшин барьж өгнө гээд бусдын 58 саяг төгрөгийг залилжээ 2026/08/28
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа 2026/08/28
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дула… 2026/08/28
Жэжүд алга болсон эмэгтэйн цогцсыг 104 хоногийн дараа олжээ 2026/08/26
“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 … 2026/08/26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн… 2026/08/26
СОР17: ДЭЛХИЙН 196 УЛС, ЕВРОПЫН ХОЛБООГ НЭГТГЭСЭН COP17-ЫН И… 2026/08/26
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч хатагтай Амина Ж… 2026/08/24
Өнөөдөр нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн бороо орно 2026/08/24
200 сургуулийг "Ухаалаг, ногоон” болгоход НҮБ-ын Хүүхдийн са… 2026/08/21
“Газрын тосны үйлдвэр”-ийг үйлдвэрлэл, технологийн парк хэлб… 2026/08/20
179 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авахаар үнийн са… 2026/08/20
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шинэ эдийн засгийг … 2026/08/20