НҮБ-ЫН ЭАБК-ИЙН 67 ДУГААР ЧУУЛГАНЫ САЙД НАРЫН УУЛЗАЛТЫГ ДАРГАЛЛАА

Admin
2023/03/09
Нью-Йорк хотноо 2023 оны 3 дугаар сарын 6-нд эхэлсэн НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комисс (ЭАБК)-ын 67 дугаар чуулганд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар тэргүүтэй Монгол Улсын Засгийн газар болон иргэний нийгмийн төлөөлөгчид оролцож байна. Энэ удаагийн чуулган “Дижитал эрин үед жендерийн тэгш байдлыг хангах, бүх охид, эмэгтэйчүүдийг чадавхжуулах инновац, технологийн өөрчлөлт ба боловсрол” хэмээх ерөнхий сэдвийн доор болж буйгаараа онцлог юм. Чуулганы нээлтийн үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррэш үг хэлж, охид, эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлж, жендерийн тэнцвэртэй хөгжлийг хангахын тулд охид, эмэгтэйчүүдийн боловсролыг сайжруулж, шинжлэх ухаан, технологи, инженерчлэл ба тооны салбарт тэдгээрийн оролцоо, манлайллыг дэмжих ба цахим орчныг аюулгүй болгох уриалга гаргав. Монгол Улс чуулганы Дэд даргын хувиар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар “Цахим орчин дахь жендерийн ялгааг арилгахад гардаг саад бэрхшээлийг даван туулж буй сайн туршлага, жендерийн тэгш байдлыг хангахын төлөө цахим эрин дэх боловсролыг хөгжүүлэх нь” сэдэвт Сайд нарын Дугуй ширээний уулзалтыг даргалав. Тэрээр, хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газраас цахим орчин дахь жендерийн ялгааг арилгах чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцуулж, манай улсын цахим засаглалын үйл ажиллагааг олон улсын түвшинд өндрөөр үнэлснийг онцлов. Түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар Дэлхийн банк болон Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 67 дугаар чуулганы товчоо буюу Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Аргентин, Латви, Монгол Улс болон ХБНГУ-ын хамтран зохион байгуулсан сайд нарын уулзалтад оролцож, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн хэрэгжилт, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлогын талаар дотоодын туршлагаа хуваалцаж, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцуулав. Чуулганы үеэр “Хөдөөгийн охид эмэгтэйчүүдийн жендерийн тэгш байдлыг хангах, чадавхжуулах чиглэлээр гаргасан ололт амжилт, тулгарсан бэрхшээл” сэдвээр үндэсний илтгэлийг мөн танилцуулна.

Ихэнх нутгаар хүйтэрч, нутгийн өмнөд хэсгээр салхитай байна Өчигдөр
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн… Өчигдөр
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл х… 2026/11/04
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хар… 2026/11/04
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум… 2026/11/03
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоо… 2026/11/03
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сарын 12-ноос ол… 2026/11/03
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчл… 2026/11/03
Аюулт үзэгдэл, ослоос 9 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/11/02
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржэ… 2026/10/30
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг… 2026/10/30
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 2026/10/28
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуули… 2026/10/28
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ 2026/10/28
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг н… 2026/10/28
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй х… 2026/10/27
БНСУ-Д СУРАЛЦАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ОЮУТАН, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХАА… 2026/10/27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгэ… 2026/10/27
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг … 2026/10/27
Элчин сайд ИГАВАХАРА МАСАРҮ: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэ… 2026/10/27