“Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, жендерийн тэгш байдлыг хангахад тулгарч буй сорилт, боломжууд” илтгэл танилцуулав

Admin
20 цагийн өмнө
Нью-Йорк хотноо 2023 оны 3 дугаар сарын 6-17-ны өдрүүдэд чуулж буй НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 67 дугаар чуулганы хүрээнд Бразил, Йордан, Кот д’Ивуар, Монгол, Саудын Араб, Украин, Чили улс “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, жендерийн тэгш байдлыг хангахад тулгарч буй сорилт, боломжууд” сэдвээр үндэсний сайн дурын илтгэлээ танилцуулав. Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар 3 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын сайн дурын илтгэлийг танилцуулав. Тэрээр манай улсын Засгийн газар Алсын хараа 2050 үзэл баримтлалын хүрээнд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн 5 дугаар зорилт дахь “жендерийн тэгш байдлыг хангах, охид, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэх” чиглэлээр хууль эрх зүйн орчныг бэхжүүлж, хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын аж байдлыг сайжруулах хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээг танилцуулав. Тухайлбал, Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгыг батлан хэрэгжүүлснээр хөдөөгийн эмэгтэйчүүдийн онцлогийг хөдөлмөрийн харилцаа болон нийгмийн халамжийн тогтолцоонд тусган харгалздаг болсон төдийгүй малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ялангуяа эмэгтэйчүүдийн эрхэлж буй бизнес, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн. Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа ажлын байрыг эмэгтэйчүүдэд ээлтэй орчин байлгах, ажлын байран дахь бэлгийн дарамтаас ангид байлгахын сацуу хүүхэд харах, асрах нөхцөл боломжийг сайжруулахад анхаарсныг тэмдэглэв. Монгол Улсын Засгийн газар КОВИД-19 цар тахлаас улбаалан нийгэм, эдийн засгийн салбарт гарсан сөрөг үр дагаврыг арилгах хүрээнд хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын хүртэж чаддаггүй байсан нийгэм, эдийн засаг, боловсролын үйлчилгээг илүү хүртээмжтэй болгоход анхаарахын сацуу жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр иргэний нийгэм, донор орнууд болон НҮБ, түүний системийн байгууллагуудтай улам идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.

Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөх… Өчигдөр
“Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа Өчигдөр
Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч бол… 2026/09/10
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угс… 2026/09/10
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар бороо орно 2026/08/31
Улаанбуудай, хүнсний ногоо, шатахууны нөөц нэмэгдүүлэхэд 150… 2026/08/29
БНСУ-Д ЗОРЧИЖ БУЙ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН АНХААРАЛД 2026/08/28
Байшин барьж өгнө гээд бусдын 58 саяг төгрөгийг залилжээ 2026/08/28
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа 2026/08/28
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дула… 2026/08/28
Жэжүд алга болсон эмэгтэйн цогцсыг 104 хоногийн дараа олжээ 2026/08/26
“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 … 2026/08/26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн… 2026/08/26
СОР17: ДЭЛХИЙН 196 УЛС, ЕВРОПЫН ХОЛБООГ НЭГТГЭСЭН COP17-ЫН И… 2026/08/26
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч хатагтай Амина Ж… 2026/08/24
Өнөөдөр нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн бороо орно 2026/08/24
200 сургуулийг "Ухаалаг, ногоон” болгоход НҮБ-ын Хүүхдийн са… 2026/08/21
“Газрын тосны үйлдвэр”-ийг үйлдвэрлэл, технологийн парк хэлб… 2026/08/20
179 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авахаар үнийн са… 2026/08/20
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шинэ эдийн засгийг … 2026/08/20