“ЗАЛУУСТ ЭЭЛТЭЙ АЖ ҮЙЛДВЭРИЙН IV ХУВЬСГАЛ” ХӨДӨЛМӨРИЙН ЯАРМАГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Admin
2023/04/10
Хөнгөн үйлдвэрийн салбарын ажилтны өдрийг тохиолдуулан баялаг бүтээгч салбарыг залуучууд, нийгэмд сурталчлан таниулах, их дээд сургууль, МСҮТ төгсөгчдийг ажлын байранд зуучлах, ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, салбарын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор “ЗАЛУУСТ ЭЭЛТЭЙ АЖ ҮЙЛДВЭРИЙН ХУВЬСАЛ” хөдөлмөрийн нэгдсэн өдөрлөг зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын хөнгөн үйлдвэрийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбоо, Монголын ноос ноолуурын холбоо, Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Ноосон бүтээгдэхүүн эрхлэгчдийн холбоо, Монголын хэвлэлийн үйлдвэрүүдийн холбоо, Ой модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо, Монголын гоо сайхны бүтээгдэхүүний кластер зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулав. Үйл ажиллагааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд С.Ганхүлэг, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат нар нээж, хөдөлмөрийн зах зээл дэх аж үйлдвэрийн салбарын өнөөгийн байдал болон төрөөс энэ салбарт баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэлээ. Арга хэмжээний хүрээнд хөнгөн үйлдвэрийн салбарыг залуучууд, олон нийтэд сурталчлан таниулах, залууст ээлтэй эерэг байгууллагын соёл, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, ажилд зуучлах, ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн мэргэжил сонголтод дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн сургалтын байгууллагууд болон тэтгэлэгт хөтөлбөрүүдэд зуучлах, салбарын ололт амжилтыг олон нийтэд сурталчлах зэрэг зорилтыг дэвшүүлэн үйл ажиллагааг хэрэгжүүлснээрээ онцлог болов. Өдөрлөгт нийт 40 гаруй ажил олгогч байгууллага болон 10 их, дээд сургууль, МСҮТ, тэдгээрт суралцаж буй 500 гаруй залуучууд, 500 гаруй ажил хайгч иргэн оролцлоо. Энэхүү арга хэмжээнд нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэс, Нийгмийн даатгалын ерөнхий газар, хэлтэс, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төвийн албан хаагчид үйлдвэрлэлийн салбарт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, их дээд сургууль, МСҮТ болон Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид, ажил идэвхтэй хайж буй залуучуудыг ажлын байранд зуучлах, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын цахим системүүдийн талаар мэдээлэл, зөвлөгөөг хүргэж ажиллаа.

Ихэнх нутгаар хүйтэрч, нутгийн өмнөд хэсгээр салхитай байна Өчигдөр
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн… Өчигдөр
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл х… 2026/11/04
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хар… 2026/11/04
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум… 2026/11/03
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоо… 2026/11/03
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сарын 12-ноос ол… 2026/11/03
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчл… 2026/11/03
Аюулт үзэгдэл, ослоос 9 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/11/02
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржэ… 2026/10/30
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг… 2026/10/30
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 2026/10/28
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуули… 2026/10/28
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ 2026/10/28
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг н… 2026/10/28
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй х… 2026/10/27
БНСУ-Д СУРАЛЦАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ОЮУТАН, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХАА… 2026/10/27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгэ… 2026/10/27
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг … 2026/10/27
Элчин сайд ИГАВАХАРА МАСАРҮ: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэ… 2026/10/27