О.Батхүү: Банкууд 1 хувийн шимтгэл авах нь хууль зөрчиж байна

Admin
2023/06/14
Банкууд 1 хувийн шимтгэл авах нь Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Иргэний тухай хууль зэргийг тус тус зөрчиж байна. Монголын Өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч О.Батхүү: Иргэд аливаа том банк, байгууллагын эсрэг шүүхдэхэд үнэхээр хүчин мөхөстдөг. Тиймээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар маш сайн ажиллаж байна. Бид гомдол гаргахад хүлээж авдаггүй, шалгалт хийх гэхээр эрх нь байдаггүй. Зээлдэгчид өнгөрсөн хугацаанд авсан 1 хувийн шимтгэлээ буцаан олгох ёстой, цаашид шимтгэл авахдаа үндэслэлийг тусгах ёстой гэж шүүх шийдсэн. Гэхдээ Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрх нь банкуудад нээлттэй бий. Хувь өмгөөлөгчийн хувьд хэлэхэд, өмнө нь Улсын дээд шүүх энэ асуудлыг хэлэлцээд нэг хувийн шимтгэл нь хууль бус гээд тогтоочихсон тул энэхүү маргааныг гурав дахь удаагаа  авч хэлэлцэх үү гэдгийг бүгдээрээ харъя. Энэ бол зөвхөн ипотекийн зээлтэй холбоотой шалгалтын дүн юм. Банкууд тэтгэврийн зээл, цалингийн зээл, орлого барьцаалсан зээл гэж бий, тэдгээрт шалгалт явуулах шаардлага бий. Шимтгэл авч болно, гэхдээ тэр нь гарч байгаа зардалдаа нийцэж байх ёстой. Маргаан хараахан эцэслэгдээгүй ч иргэдээс хууль бусаар авсан нэг хувийн шимтгэлийг буцаан олгох хүртэл явах болно. Иргэн арилжааны банкнаас 10 сая төгрөгийн ипотекийн зээл авлаа гэхэд 100 мянган төгрөгийг суутгаад 9.9 сая төгрөг шилжүүлдэг. Үүнийг ШӨХТГ-аас банкуудын зээл судалсны шимтгэл болох нэг хувийг үндэслэлгүй суутгал гэж үзэн арилжааны нэр бүхий есөн банкийг тус бүр 20 сая төгрөгөөр торгох шийдвэр гарчээ. Гэвч банкнуудын зүгээс энэ шийдвэрийг хууль бус гэж үзэн шүүхэд хандсан бөгөөд Захиргааны хэргийн анхан шатны шүүх үүнийг хүчингүйд тооцсон. Иймд ШӨХТГ-аас давж заалдах шатны шүүхэд ханджээ. Шүүх банкууд нийт зээлийн үнийн дүнгийн 1 хувийг суутгах нь үндэслэлгүй гэжээ.  Шүүх хуралд өмгөөлөгчөөр О.Батхүү, С.Ялалт, н.Цэнгэл, н.Чинбат өмгөөлөгч нар ажиллан, хоёр цагийн турш банкуудын өмгөөлөгчтэй мэтгэлцсэн байна.

Ихэнх нутгаар хүйтэрч, нутгийн өмнөд хэсгээр салхитай байна Өчигдөр
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн… Өчигдөр
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл х… 2026/11/04
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хар… 2026/11/04
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум… 2026/11/03
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоо… 2026/11/03
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сарын 12-ноос ол… 2026/11/03
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчл… 2026/11/03
Аюулт үзэгдэл, ослоос 9 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/11/02
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржэ… 2026/10/30
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг… 2026/10/30
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 2026/10/28
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуули… 2026/10/28
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ 2026/10/28
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг н… 2026/10/28
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй х… 2026/10/27
БНСУ-Д СУРАЛЦАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ОЮУТАН, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХАА… 2026/10/27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгэ… 2026/10/27
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг … 2026/10/27
Элчин сайд ИГАВАХАРА МАСАРҮ: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэ… 2026/10/27