БНСУ-ын Чүннам их сургуулийн багш, сурагчдын баг 300 гаруй мод тарьж, усалгааны шинэ санааг хэрэгжүүллээ

Admin
2023/06/26
БНСУ-ын Чүннам их сургуулийн багш, сурагчдын ”Korean Pioneers” багийнхан Монголын иргэний нийгмийн байгууллага, сайн дурын оюутнуудтай хамтран 6 дугаар  сарын 22-ны өдөр Олон Улсын Соёлын цэцэрлэгт хүрээлэнд 300 гаруй мод тарьж, тарьсан моднууддаа усалгааны уут суурилуулжээ. Модыг тарих нь чухал ч модыг услах, арчлах нь илүү чухал гэдгийг онцолсон тус багийнхны санаачилсан мод усалгааны шинэ арга нь устай уут юм. Нэг модны суулгацанд модтой хамт суурилуулж буй уг уутанд хийсэн ус гурван өдрийн хамгийн тохиромжтой хэмжээтэй усалгаа болох зуны цагт усыг тасралтгүй усаар хангах боломжтой гэдгээрээ онцлогтой юм. Мод тарих, арчлах услах талаар санал солилцож, харилцан дэмжлэг үзүүлэх энэхүү ажлыг Чүннам их сургуулийн Улс төр судлал, ОУ-ны харилцааны тэнхимийн профессор Шин Жин санаачлан хэрэгжүүлж байна. Мөн багийн ахлагчаар тус сургуулийн профессор На Тэ Жонг ажиллаж Монгол оюутан Ялалт, Солонгос оюутнууд болох Ким Мин Сон, Ким Дунхён, Ю Сон Юн нар уг үйл ажиллагаанд оролцож байна. Монголын талаас Иргэдийн оролцоо хөгжлийн түлхүүр, Монголын форум ТББ-ууд болон сайн дурынхан хамтран ажиллаж байгаа юм. Чүннам их сургуулийн Улс төр судлал, ОУ-ны харилцааны тэнхимийн профессор Шин Жин: Солонгосын сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй 「2023 KF National Public Diplomacy Project」олон нийтийн хөтөлбөрийн хүрээнд Чүннам их сургуулийн багш, оюутнуудаас бүрдсэн “Korean Pioneers” 2023 оны 6 дугаар сарын 20-ноос 29-ний өдрүүдэд Монгол улсад ажиллаж байна. Энэ хугацаанд мод тарих, услах ажлуудыг зохион байгуулж, харилцан туршлага солилцох ажлуудыг хийж байна. Олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэнд мод суулгах, усалгааны уут суурилуулах ажил маань амжилттай болсон. Мөн хөдөө орон нутагт уг ажлаа үргэлжлүүлэн хийх төлөвлөгөөтэй байна. Энэ ажил хоёр орны харилцааг хувийн түвшинд хөгжүүлэх, харилцан соёлоо таниулахад өндөр ач холбогдолтой гэж харж байна. Чүннам их сургуулийн Улс төр судлал, ОУ-ны харилцааны тэнхимийн оюутан Э.Ялалт: Солонгост суралцахаар очоод ногоон модоор бүрхэгдсэн орчин тойрныг хараад атаархах шиг болсон. Монгол орноо Солонгос шиг их модтой болоосой гэж хүсч байна. Тийм ч учраас сургуулийн профессор болон оюутнуудынхаа хамтаар Монголдоо ирж мод тарих үйл ажиллагаанд идэвхи санаачлагатай оролцож байна.   Мөн уг үйл ажиллагааны хүрээнд ”Korean Pioneers” багийнхан, Монголын ТББ-ууд, сайн дурынхан оюутнууд хамтарч Мод тарих, арчлах, услах талаар уулзалт зохион байгуулж 100 гаруй хүн оролцжээ. Үүний дээр Монгол орны ойн аж ахуй, ойжуулалтын алба, их дээд сургуулийн оюутнуудад зориулан модны менежментийн чиглэлээр сургалт, семинар зохион байгуулж, Монгол орны байгаль орчныг харгалзан модыг усаар тасралтгүй хангах шаардлагатай байгааг онцолж, цаашид мод усалгаа арчилгааг сайжруулах шаардлагатайг онцолсон юм.

Ихэнх нутгаар хүйтэрч, нутгийн өмнөд хэсгээр салхитай байна Өчигдөр
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн… Өчигдөр
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл х… 2026/11/04
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хар… 2026/11/04
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум… 2026/11/03
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоо… 2026/11/03
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сарын 12-ноос ол… 2026/11/03
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчл… 2026/11/03
Аюулт үзэгдэл, ослоос 9 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/11/02
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржэ… 2026/10/30
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг… 2026/10/30
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 2026/10/28
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуули… 2026/10/28
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ 2026/10/28
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг н… 2026/10/28
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй х… 2026/10/27
БНСУ-Д СУРАЛЦАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ОЮУТАН, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХАА… 2026/10/27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгэ… 2026/10/27
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг … 2026/10/27
Элчин сайд ИГАВАХАРА МАСАРҮ: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэ… 2026/10/27