"Монгол-Хятадын экспо" дөрөв дэх удаагийн экспод дотоодын 500 аж ахуйн нэгж оролцлоо

Admin
2023/09/12
"Монгол-Хятадын экспо" дөрөв дэх удаагаа Хөх хотод амжилттай боллоо. Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. Тэрээр "Монгол-Хятадын дөрөв дэх удаагийн эдийн засаг, соёлын экспод 3000 орчим аж ахуй нэгж оролцож байгаагийн 500 нь манай улсаас оролцож байна. Монголын ААН-үүд шинийг эрэлхийлж, хүсэл тэмүүлэл ихтэйгээр бүтээгдэхүүнийхээ дээжийг сурталчилж байгаад яамныхаа өмнөөс талархал илрхийлмээр байна. Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024 онд хоёр улсын худалдаа, эдийн засгийн эргэлтийг 10 сая тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүлсэн. Өнөөдөр зорилтоо давчихлаа. Дөрвөн жилийн дараа буюу 2027 онд 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд бизнес эрхлэгчдийн санал санаачлага юу юунаас илүү чухал. Мөн үйлдвэрлэлээ дэмжсэн, дотоодын үйлдвэрлэлээ хамгаалсан экспортод чиглэсэн мэргэн зөв бодлого, шийдвэр чухал үүрэгтэй. Өнөөдрийн арга хэмжээнд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын ААН-үүд 99 хувийг эзэлж байна. Монгол Улс зөвхөн уул уурхайг түшсэн эдийн засагтай бус баялаг бүтээсэн, өсгөсөн ургуулсан эдийн засагтай байх нь чухал. Тийм ч учраас энэ экспо олон шинэ амжилт, ололт, хоёр улсын хоорондын эдийн засаг, худалдааг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой гэдэгт итгэл төгс байна. Хятад улс бол дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч улсуудын нэг, бизнесийн талбар том. Энэ талбарт монголын бизнес эрхлэгчид хөл тавихыг хүсэж явдаг. Тиймээс хоёр улсын хоорондын бодлого шийдвэрийн дагуу боломжоор хангаж өгнө. Экспо ч үүнд чухал үүрэг гүйцэтгэнэ. Засгийн газраас зүүн, баруун чиглэлийн боомтоо хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж байгааг та бүхэн мэдэж байгаа. Тиймээс баруун, зүүн боомтоор мал аж ахуй (МАА) болон ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг чөлөөтэй гаргах талаар хятадын талд санал тавиад байна. Хятадын зах зээлд гарахад хамгийн хүндрэлтэй зүйл бол үндэсний үйлдвэрлэлээ хамгаалсан импортын татварын бодлого нь маш өндөр. Тиймээс зарим төрлийн бүтээгдэхүүн дээр хөнгөвчилж, зөөллөж өгнө үү гэсэн хүсэлтийг тавьсан.  Мөн "Худалдааны хууль"-ийг УИХ-д өргөн барихаар бэлтгэл ажлаа хангаж байна. Төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүчин чармайлтаар худалдаа, эдийн засгийн боломж улам бүр өсөх нь ойлгомжтой. Үүний төлөө санаачлагатай ажиллана. Манай улс үр тариа төмсөөрөө дотоодын хэрэгцээгээ хангах ургацын баланс гарч байна. 1990 оноос хойш анх удаа 82 хувьтай ургацын баланс гарлаа. Энэ бол төр засгаас хөдөө аж ахуйгаа дэмжсэн зөв бодлогын үр дүн мөн.  Түүнчлэн, Монгол мал мах олон янзын өвс иддэг, мах нь амттай. Гэхдээ бид олон улсын жишиг  шаардлагын дагуу эрүүл, тусгаарлагдсан аж ахуйг бий болгож байж гадаад зах зээлд гарах ёстой. Түүнээс биш шууд бэлчээрээс гаргах боломж байхгүй. Тав, зургаан аймгийг эрүүл бүс болгох талаар, тусгаарлагдсан аж ахуйн хуулийг Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулиндаа оруулахаар өргөн барьчихаад байгаа. Цаашид бид олон улсын туршлагын дагуу ажиллаж байж ХАА-н бүтээгдэхүүн, тэр дундаа малын болон ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг гадны зах зээлд гаргах боломж бүрдэнэ. 2024 он гэхэд эрүүл бүс бүхий аймгуудын бүх үхрийг ээмэгжүүлнэ. Мөн гол замууд дээр мал эмнэлгийн постуудыг ажиллуулна. Энэ экспогоор хоёр улсын хоорондын бодлогын дагуу зохицуулалт хийж, боломжийг нээж өгнө" гэв.

Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөх… Өчигдөр
“Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа Өчигдөр
Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч бол… 2026/09/10
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угс… 2026/09/10
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар бороо орно 2026/08/31
Улаанбуудай, хүнсний ногоо, шатахууны нөөц нэмэгдүүлэхэд 150… 2026/08/29
БНСУ-Д ЗОРЧИЖ БУЙ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН АНХААРАЛД 2026/08/28
Байшин барьж өгнө гээд бусдын 58 саяг төгрөгийг залилжээ 2026/08/28
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа 2026/08/28
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дула… 2026/08/28
Жэжүд алга болсон эмэгтэйн цогцсыг 104 хоногийн дараа олжээ 2026/08/26
“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 … 2026/08/26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн… 2026/08/26
СОР17: ДЭЛХИЙН 196 УЛС, ЕВРОПЫН ХОЛБООГ НЭГТГЭСЭН COP17-ЫН И… 2026/08/26
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч хатагтай Амина Ж… 2026/08/24
Өнөөдөр нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн бороо орно 2026/08/24
200 сургуулийг "Ухаалаг, ногоон” болгоход НҮБ-ын Хүүхдийн са… 2026/08/21
“Газрын тосны үйлдвэр”-ийг үйлдвэрлэл, технологийн парк хэлб… 2026/08/20
179 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авахаар үнийн са… 2026/08/20
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шинэ эдийн засгийг … 2026/08/20