• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Пүрэв, 9 сар 28, 2023
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах

Гэр хорооллын цахилгаан хэрэглэгчдэд аюулгүй байдлаа хангах зөвлөгөө өгч эхэллээ

2020/05/14
- Видео, Дэлхий, Нийгэм, Спорт, Энтертайнмент
0

"Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ" ТӨХК-иас хэрэглэгчдийг цахилгаанаас  үүдэлтэй болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлүүлэх зорилгоор 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын хэрэглэгчдийн гадна цахилгаан хангамжийн ашиглалтын байдалд үзлэг хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг эхлүүллээ.

Тухайлбал жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг энэ ажлын хүрээнд Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт амьдардаг гэр хорооллын хэрэглэгчдийн оруулгын  утас,  щитний аюулгүй байдлыг хангах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, гадна цахилгаан шугам  тоноглол нь шаардлага хангахгүй хэрэглэгчдийн зөрчлийг арилгуулах ажлыг хийж иргэдийн аюулгүй байдлыг хангуулахаар НОБГ, НМХГ-тай хамтран ажиллаж байна.

Дэлхий нийтээр тархаад буй Ковид-19 цар тахлын үед халдвараас урьдчилан сэргийлж уг үзлэг шалгалтыг ЭМЯ-с өгч буй заавар, зөвлөмжийн  дагуу зохион байгуулан явуулж байгаа ажээ.

Үзлэг шалгалтаар:

  • Гэр хорооллын хэрэглэгчдийн хувьд тоолуурын нэгдсэн щитнээс гэр, сууц руугаа татаж цахилгаанд холбогдсон оруулгын утас нь тухайн хэрэглэгчийн өмчлөл, эзэмшилд хамаардаг. Иргэд хамгийн их анхаарах ёстой хэсэг бол оруулгын кабель утас юм. Энэ утас халж байна уу, шалбарч, эрчилж үү гэдэг дээр иргэд анхаарал, хяналт тавин мэргэжлийн хүнээс мэргэжил арга зүйн зөвлөгөө авах нь зүйтэй.
  • Тоолуурын нэгдсэн щит нь эрчим хүчээр хангагч байгууллага буюу УБЦТС ТӨХК-ийн эзэмшилд хамаардаг. Тиймээс хэрэглэгчид щитний цоож цуургыг эвдэх, гэмтээх, дур мэдэн оролдож болохгүй. Хамгийн гол нь дур мэдэн оролдвол эрүүл мэнд, амь насаа алдах аюул эрсдэлтэйг хэрэглэгч болон хүүхдүүдэд ойлгуулж зөвлөгөө өгнө.
  • Зориулалтын бус, шаардлага хангахгүй, залгаастай, ил задгай татсан гэх мэт эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэсэн оруулгын утастай хэрэглэгчид зөрчлийг арилгах хугацаатай шаардлага өгнө. Хүн, амьтны амь нас эрүүл мэндэд аюул учруулахуйц, гал түймэр гарах нөхцөл байдал үүсчихсэн оруулгын утастай болон өөрийн хэрэглээний хүрээнээс өөр хэрэглэгчийг эрчим хүчээр дур мэдэн хангасан хэрэглэгчдэд мөн хугацаатай шаардлага, мэдэгдэл өгч, зөрчлийг арилгах хүртэл хугацаанд хэрэглээг нь түдгэлзүүлэх ажлууд хийгдэж байна.

Мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх үзлэг шалгалтад Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн  нийт 245 дэд өртөөний 42315 хэрэглэгчид хамрагдах ба УБЦТС ТӨХК-ийн 404 инженер техникийн ажилтны бүрэлдэхүүнтэй 202 бригад үзлэг шалгалтыг хийж гүйцэтгэж байна. Цаашид бусад дүүргийн хэрэглэгчдийг төлөвлөгөөний дагуу шат дараатайгаар хамруулахаар төлөвлөжээ.

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

Монгол Улсын 2024 оны төМонгол Улсын 2024 оны төсвийн төслийг УИХ-д өргөн баринасвийн төслийг УИХ-д өргөн барина
Нийгэм

Монгол Улсын 2024 оны төМонгол Улсын 2024 оны төсвийн төслийг УИХ-д өргөн баринасвийн төслийг УИХ-д өргөн барина

2023/09/26
БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСАД ЗОРЧИЖ БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД
Нийгэм

БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСАД ЗОРЧИЖ БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД

2023/09/18

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • ХЭРЭМНИЙ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

    ХЭРЭМНИЙ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • “ТНГРИ инвест” ХХК шилдэг ажилчдаа орон сууцаар урамшууллаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Монгол Улсын 2024 оны төМонгол Улсын 2024 оны төсвийн төслийг УИХ-д өргөн баринасвийн төслийг УИХ-д өргөн барина

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • И Жи А буюу Шим Сү Рён-ы дүр “Пентхаус 2”-т гарахгүй?

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Хилийн 0218 дугаар анги хүндэт хилчин, хошууч генерал Лувсан-Осорын Баябазарын нэрэмжит боллоо

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.