УИХ, ЗГ-ын хэрэгжүүлж буй зээлийн хүүг бууруулах хөтөлбөрийн хүрээнд ипотекийн зээлийг зорилтот бүлэгт чиглүүлэн агаар орчны бохирдлыг бууруулах, барилгын салбарыг дэмжих зорилгоор рон сууцны ипотекийн зээлийн хүүг бууруулах шийдвэр гаргасантай холбогдуулан Төрийн банк нь ипотекийн 6 хувийн хүүтэй зээлийг олгож байна.
Орон сууцны ипотекийн 6 хувийн хүүтэй зээлийн журмаар үндсэн зээлдэгч нь төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл болон түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамрагдаагүй байх ба тус заалт нь хамтран зээлдэгчид хамаарахгүй юм. Мөн 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс хойшхи хугацаанд олгогдсон орон сууцны ипотекийн 8 хувийн хүүтэй зээлүүдийг зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах замаар хүүг 6 хувь болгон бууруулах ажил хийгдэж байна. Иргэд орон сууцны ипотекийн 6 хувийн хүүтэй зээлийн хүсэлт гаргахаар төлөвлөж байгаа тохиолдолд төрийн банкны салбар нэгжүүдэд хандах боломжтой юм.