• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Ням, 5 сар 25, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Сошиал маркетингийн аргыг нийгмийн эрүүл мэндийн мэдээлэл сурталчилгаанд нэвтрүүлнэ

Сошиал маркетингийн аргыг нийгмийн эрүүл мэндийн мэдээлэл сурталчилгаанд нэвтрүүлнэ

2020/10/28
- Нийгэм
0

   Эрүүл мэндийг дэмжих сангийн “Нийгмийн эрүүл мэндийн мэдээлэл сурталчилгааг эрчимжүүлэх, хөгжүүлэх” төслийн хүрээнд “Сошиал маркетинг, дижитал маркетингийн арга хэрэгслүүдийг НЭМ-ийн мэдээлэл сурталчилгаанд нэвтрүүлэх нь” сургалт 2020 оны 10-р сарын 26-28-ны өдрүүдэд НЭМҮТ дээр зохион байгуулагдаж байна. Сургалтад 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн мэдээлэл харилцаа, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтнүүд хүрэлцэн ирсэн байна.

  Сургалтын нээлтэд НЭМҮТ-ийн ЭНБД С.Өнөрсайхан, БХЗХ-ийн дарга Д.Дэлгэрмаа, ЭМДӨУСА-ны дарга С.Гэрэлмаа нар оролцов. Дижитал маркетинг, сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа тэргүүлэх байгууллагуудын нэг болох BZP агентлагийн туршлагатай, мэргэшсэн багш нар сургалтыг удирдан явуулж байна.

  Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний салшгүй бөгөөд чухал хэсэг нь мэдээлэл харилцаагаар дамжуулан хүн амыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг боловсрол олгох, мэдээ мэдээллээр хангах явдал юм. Нөгөө талаас технологийн өндөр хөгжлийн нөлөөгөөр мэдээлэл олж авах, түгээх арга хэрэгслүүд хувь хүнд илүү ойр, хүртээмжтэй дижитал хэлбэрт шилжин улам бүр ухаалаг, илүү хурдтай болсоор байна. Иргэдийн мэдээлэл олж авах үндсэн эх сурвалжийн нэг нь сошиал платформ байгаа бөгөөд манай улсын хүн амын 2.2 сая нь интернэтэд тогтмол нэвтэрдэг гэсэн судалгааны тоо гарчээ. Тиймээс нийгмийн эрүүл мэндийн мэдээлэл харилцааг хүний хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөгжүүлэхийн тулд энэ чиглэлээр ажиллаж буй мэргэжилтнүүдийг сошиал маркетинг, дижитал маркетингийн чиглэлээр чадавхижуулах сургалтын үйл ажиллагааг тогтмол явуулах шаардлагатай байгаа билээ.

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

МИАТ ТӨХК нийт 512 мянган удаагийн аяллаар 25 сая зорчигч тээвэрлэжээ
Нийгэм

МИАТ ТӨХК нийт 512 мянган удаагийн аяллаар 25 сая зорчигч тээвэрлэжээ

2025/05/23
Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
Нийгэм

Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

2025/03/07

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • МИАТ ТӨХК нийт 512 мянган удаагийн аяллаар 25 сая зорчигч тээвэрлэжээ

    МИАТ ТӨХК нийт 512 мянган удаагийн аяллаар 25 сая зорчигч тээвэрлэжээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ХЭРЭМНИЙ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • МИАТ: Хонконг-Улаанбаатар чиглэлийн нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Элсэлтийн шалгалт долдугаар сарын 4-нд түүхийн хичээлээр эхэлнэ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.