УОК өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 11-нээс эхлэн гурав хоног нийслэлд хөл хорио тогтоогоод байна. Үүнтэй холбогдуулан хүнс худалдааны төвүүдэд үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд зохиомол хомдсдол үүсгэж, үндэслэлгүйгээр үнэ хөөрөгдөхгүй байхыг холбогдох байгууллагууд анхаарууллаа.
Цар тахлын нөхцөл байдалтай үед амны хаалт, ариутгалын бодис, эм, эмнэлгийн хэрэгсэл, бараа бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтыг хэвийн хангах, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй тогтвортой байлгах, бүтээгдэхүүний зохиомол хязгаарлалт хийхгүй, хомсдол үүсгэхгүй, бараа бүтээгдэхүүнийг дамлан худалдахаас сэргийлж нэг хүнд хэвийнээс их хэмжээгээр болон бөөнөөр худалдахгүй байхыг анхааруулав.
Хэрэв давамгай байдлаа хууль бусаар ашиглаж, хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулбал учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хуулийн этгээдлийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохыг ШӨХТГ-аас мэдээллээ. Мөн энэ төрлийн зөрчил илэрсэн тохиолдолд иргэд ШӨХТГ-ын 115 дугаарын утсаар шууд холбогдон гомдол мэдээлэл өгөх боломжтой юм.