"Батлагдсан болон сэжигтэй тохиолдлуудын явсан маршрутын дагуу үзвэр үйлчилгээний газар, супермаркет, айл өрх, их, дээд сургуулиуд зэрэг нийт 60 гаруй цэгт хариу арга хэмжээний найман баг 30,000 гаруй мкв-д эцсийн халдваргүйтгэлийг хийж, халдвар дамжихаас сэргийлсэн талаар мэдээллийг ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах өглөө.
Мөн халдвар голомтлон гарсан Энхсаран сувиллын III дугаар байранд эцсийн халдваргүйтгэлийг хийжээ.
Одоогийн байдлаар ЗӨСҮТ-ийн 96, орон нутагт 285 эмч ажилтан 24 цагийн байнгын бэлэн байдалд ариутгал халдваргүйтгэл хийн ажиллаж байна.