Бүх нийтийн хөл хорионы үр дүн, мэргэжлийн байгууллагуудын ажлын үр дүнгээс хамаарч гарсан шийдвэрийг танилцууллаа. Энэ дагуу нийтийн тээвэр өнөөдрөөс/2020.11.22/ эхлэн энгийн горимоор буюу өглөө 06:00-22:00 цагийн хооронд явна.
Мөн зайлшгүй ажиллах шаардлагатай зөвшөөрөгдсөн ажилтан болон эмнэлгийн үйлчилгээ авах иргэд нийтийн тээврээр болон хувийн машинаар 06:00-22:00 цагт зорчино. Ингэхдээ биеийн байцаалт, эмнэлэгт цаг авсан, эрүүл мэндийн дэвтрийг үндэслэж явуулах юм байна.
Иргэд олон нийтийг гадуур явахдаа хүн хоорондын 1.5-2 метрийн зайгаа барьж, маск зүүж бөөгнөрөл үүсгэхгүй хариуцлагатай байхыг сануулж байна.