Нийслэлийн Засаг даргын орлогч, НОК-ын Шуурхай штабын дарга Ж.Сандагсүрэн: “Шилжилт хөдөлгөөнтэй холбоотой олон өргөдөл ирж байна. Шийдвэрлэхээс өөр аргагүй олон асуудал байна. Тиймээс асуудлыг судалж, хөдөө орон нутгийн иргэдээс шинжилгээ аваад нийслэлээс гаргах боломж бүрдээд байна.
Гол нь орон нутагт эдгээр хүний хөл хориог хэдий хугацаанд барих баталгааг бидэнд өгөх вэ гэдэг дээр УОК-т асуудал тавьж байгаа. Энэ асуудал шийдэгдэхэд Улаанбаатарт байгаа иргэдээс PCR болон түргэвчилсэн оношлуураар шинжилгээ аваад орон нутаг руу буцааж болно” гэлээ.
Гэхдээ эцсийн шийдвэр гаргаагүй, тусдаа ажлын хэсэг гаран, зохион байгуулж байгаа гэсэн мэдээллийг албаныхан өгч байгаа юм.