ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Халдварын тохиолдол 21-ээр нэмэгдэж нийт батлагдсан тохиолдол 629 боллоо. Энэ хугацаанд Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр аймагт халдварын тохиолдол нэмэгдээгүй бөгөөд Сэлэнгэ аймагт 21 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Тус аймгийн халдварын тоо 96 болж дотоодын халдварын тоо нийтдээ 193 болж байна.
Сэлэнгэд аймгийн төв Сүхбаатар хот болон Мандал суманд хоёр том голомт байгаа. Нэлээн өргөн хүрээтэй тандалт, хяналтыг хийж, хавьтлаасаа халдварын тохиолдлуудыг илрүүлэн гаргаж ирж байна" гэв.