Засгийн газар цаг үеийн асуудлаар хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцууллаа.
УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар: “12 дугаар сарын 1-нээс хойш танхимын хичээл хийгдэхгүй.
Цэцэрлэг, ЕБС-ийн хичээл 12 дугаар сарын 18-ныг дуустал теле хэлбэрээр явагдаад улирлын амралт эхэлнэ. Улирлын амралт 2021 оны 2 дугаар сарын 1-н хүртэл үргэлжилнэ.
Харин их, дээд сургуулийн оюутнууд 2021 оны 1 дүгээр сарын 5-н хүртэл онлайнаар хичээллээд, 2 дугаар сарын 15-н хүртэл амрах юм байна. Ингэснээр танхимын хичээл орохгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргалаа.