Орон нутгаас Улаанбаатар хотод ирсэн 27169, Улаанбаатарт ирэх хүсэлт гаргасан 11 мянга гаруй иргэн байгааг албаныхан мэдээллэж байгаа. Гэхдээ иргэдийг бүртгэлжүүлвэл энэ тоо нэмэгдэхээр байгаа юм. Эдгээр иргэдийг өнөө маргаашдаа гаргаж оруулах боломжгүй байгааг ч мөн хэлж байна. Учир нь иргэдийг орон нутагруу нь явуулаад эхэлвэл 21 аймагт халдвар тархах эрсдэл бий гэж үзэж байгаа юм. Ямартай ч ойрын хугацаанд иргэдийг орон нутагт нь буцаах боломжийг судалж байгааг хэллээ. Тун удахгүй эдгээр иргэдтэй холбоотой бүртгэлийн программыг УОК-оос танилцуулах юм байна. Тодруулбал, 119.mn гэдэг программ, аппликэйшн бэлэн болж байгаа бөгөөд уг программаар дамжуулан иргэдийн нарийвчилсан мэдээллийг авч, аймаг орон нутагруу нь явуулах юм. Тухайн программаар дамжуулан иргэдийг хаана шинжилгээ өгөх зэргийг нь зааж өгөх юм. Мөн хот хоорондын автобусанд дээд тал нь 13-15 хүн суулгах зэргээр зохион байгуулалтыг хийхээр болжээ.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод түргэвчилсэн оношилгоо авч байгаа 102 цэг байгаа юм.