ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын мэдээ /2020.11.27/
Өчигдрийн 11:00 цагаас хойш улсын хэмжээнд нийт 18,031 хүнд шинжилгээ хийхэд 26 тохиолдолд халдвар шинээр илэрлээ.
Улаанбаатарт 2 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өмнөх тохиолдлын ойрын хавьтал тул халдвартын клиникт тусгаарлагдаж байсан, мөн Сэлэнгэ аймагт 9, Орхонд 1, Дархан-Уул аймагт 11, Дорноговьд 2 тохиолдол шинээр батлагдлаа. Мөн ХӨСҮТ-ийн нэг ажилтнаас халдвар илэрлээ.
Өнөөдрийн байдлаар нийт батлагдсан тохиолдол 738 болж, үүнээс 300 нь дотоодын халдварын тохиолдлоор бүртгэгдээд байна. ХӨСҮТ-өөс өгч буй мэдээллээр эмчлүүлж байгаа нэг хүний биеийн байдал маш хүнд байгаа бөгөөд 80 настай, архаг хуучтай өвчтөн юм. Хүнд 5, хүндэвтэр 72, хөнгөн 306 хүн байгаа юм байна.
Дотоодод бүртгэгдсэн 300 халдвар: /2020.11.27-ны 11:00 цагийн байдлаар/
- Улаанбаатарт 65
- Дархан-Уул 33
- Дорноговь 20
- Орхон 22
- Говьсүмбэр 3
- Сэлэнгэ аймагт 157