ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурал /2020.11.28/
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Нийтдээ 11,929 хүни PCR шинжилгээ хийснээс 22 хүн тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Улаанбаатар хотод 5 тохиодол шинээр бүртгэгдсэн. Тусгаарлах байранд байсан хоёр хүн, шинээр бүртгэгдсэн ойрын хавьтал хоёр хүн, мөн нэг нь халдварын ойрын тохиолдол байсныг албаныхан мэдээллээ. Орон нутгийн тухайд, Дорноговь аймагт 1, Сэлэнгэ аймагт 14 , Дархан-Уул аймагт 2, Орхон , Говьсүмбэр аймагт илрээгүй бөгөөд шинээр 22 тохиолдол сүүлийн 24 цагт бүртгэгдсэн байна.
Монгол улсад батлагдсан тохиолдол 760 болж 347 нь эдгэрээд байна. Хоёр хүний биеийн байдал маш хүнд, 8 хүний бие хүнд байгаа юм.