Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр ахлуулсан Түр зөвлөл хуралдаж, ирэх арванхоёрдугаар сарын 01-нээс эхний ээлжинд 20 чиглэлийн үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг эхлүүлэх санал гаргажээ. Түр зөвлөлийн уг саналыг Улсын онцгой комисс хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргах юм. Хэрвээ дэмжигдвэл нийслэлийн хэмжээнд 6712 үйлчилгээний байгууллага халдвар хамгааллын дэглэм сахиж, үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой болох юм. Мөн 30 мянган иргэн ажлаа хийх нөхцөл бүрдэнэ гэж тооцоолжээ.