ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурал /2020.12.04/
12 дугаар сарын 3-ны өдөр улсын хэмжээнд нийт 19,680 хүнд PCR шинжилгээ хийжээ. Үүнээс 600 гаруй нь хавьтлын шинжилгээ бөгөөд 12 хүний сорьцод халдвар илэрлээ. Үүнээс Улаанбаатар хотод халдварын 7 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд ХӨСҮТ-ийн ариутгагч хоёр хүнээс, мөн Автобус-1 баазын жолооч нэг хүнээс халдвар илэрсэн байна. Сэлэнгэ аймагт 4 тохиолдол бүртгэгдсэний гурав нь гэр бүлийн хавьтлууд, нэг нь эмнэлгийн ажилтан байна. Мөн Дархан-Уул аймагт халдварын нэг тохиолдол илэрсэн бөгөөд тандалт судалгааны ажил хийгдэж байгаа юм байна.
Харин Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт шинэ тохиолдол нэмэгдээгүй.
Улсын хэмжээнд халдварын тохиолдол 831 болсон бөгөөд 365 хүн эдгэрсэн бол 457 хүн эмчилгээ хийлгэж байна. Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 3, хүнд 5, хүндэвтэр 75, хөнгөн 374 байна.
Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 386 : (2020.12.04-ний байдлаар)
- Сэлэнгэд 193
- Улаанбаатарт 96
- Дархан-Уулд 45
- Орхонд 24
- Дорноговьд 21
- Говьсүмбэрт 4
- Архангайд 3 батлагдсан тохиолдол байна.