Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бичил уурхайд ажилладаг долоон хүн техникийн спирт хэрэглэж, дөрөв нь нас барсан талаар УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр мэдээллээ.
Бичил уурхайд ажилладаг долоон хүн техникийн спирт хэрэглэж, 4 нь нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Өчигдөр/2020.12.05/ орой Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бичил уурхайд архи уусан гэсэн өгүүлэмжтэй мэдээлэл ирсэн байна. Энэ дагуу шалгатал 1 хүн газар дээрээ, гурван хүн сумын Хайлааст багийн эмнэлэгт хүргэгдээд нас барсан байна. Гурван хүн нь одоо Улсын нэгдүгээр төв эмнэлэгт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байгаа бөгөөд нэг хүнийх нь биеийн байдал тааруу байна.
Эдгээр хүмүүс архи уусан гэж байгаа ч техникийн спирт хэрэглэсэн нь тогтоогдсон байна.