Ардчилсан намын X их хурал өчигдөр/2020.12.18/-ний өдөр эхэлж хоёр өдрийн турш үргэлжиллээ. Уг хуралд Ардчилсан намын 1206 төлөөлөгч оролцож намынхаа "Үндсэн дүрмийн өөрчлөлтийн төсөл"-ийг хэлэлцэн баталлаа. Дүрмийн өөрчлөлтөөр намын даргыг нийт гишүүдийн сунгаагаар бус их хурлаас сонгохоор болгон өөрчилжээ. Ийнхүү их хурлаараа өөрчилсөн үндсэн дүрмийг Улсын дээд шүүхэд өгч хянуулах юм. Шүүхээс дүрмийг маргаангүй гэж үзсэнээр хэрэгжих боломж бүрдэх бөгөөд зөвшөөрөөгүй тохиолдолд гишүүдээс санал авч намын дарга сонгодог өнөөгийн дүрэм хэвээр үйлчлэх юм.
Ардчилсан нам их хурал цахимаар хуралдаж, 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс нэгэн зэрэг холбогдож хуралдсан юм.