Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хамт олон Ид шидийн орон ХХХТ-ийн Түр хамгаалах байрны сургуулийн насны үйлчлүүлэгч хүүхдүүдэд "Корона вирусээс урьдчилан сэргийлэх, өөрийгөө хамгаалах" сэдэвт сургалтыг цахимаар зохион байгуулж, тус төвийн хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл болон амттанг хандивлажээ. Хүнд хэцүү цагт үнэтэй зөвлөгөө сургалт мэдээлэл олгож, үйлчлүүлэгч хүүхдүүдийн хөгжлийг дэмжсэн талархаж байгаагаа Ид шидтэй хамт олон илэрхийлсэн байна.