• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Бямба, 5 сар 10, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Ж.Сандагсүрэн: Иргэд QR кодоо байнга уншуулах нь нийслэлд хатуу чанга хөл хорио тогтоохгүй байх нөхцөл болно

Ж.Сандагсүрэн: Иргэд QR кодоо байнга уншуулах нь нийслэлд хатуу чанга хөл хорио тогтоохгүй байх нөхцөл болно

2021/01/24
- Нийгэм
0

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нарын албаны хүмүүс өнөөдөр Барс худалдааны төв, Улаанбаатар их дэлгүүр зэрэг худалдаа, үйлчилгээний газруудад ажиллалаа.

Өнөөдрөөс нийслэлд бүх төрлийн барааны худалдаа, үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг хязгаарлалтаас гаргаж, хэвийн горимд шилжүүлcэн. Ингэснээр олон нийтийн хөл хөдөлгөөн эрс нэмэгдэж буй учраас худалдаа, үйлчилгээний төвүүд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, иргэний QR бүртгэлийг зайлшгүй хийж байх нь чухал байгааг тэрбээр худалдаа эрхлэгчдэд зөвлөн, мэдээлэл өглөө. Мөн мэргэжлийн байгууллагуудаас хүргүүлсэн түр заавар, үйл ажиллагаанд баримтлах тусгай нөхцөл, шаардлагыг заавал мөрдөн ажиллаж, хаа хаанаа хариуцлагатай байх нь коронавируст халдвараас сэргийлэх, үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн хязгаарлаад буй бусад салбар, чиглэлүүдийг хэвийн байдалд шилжүүлэхэд ихээхэн чухал гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн онцолсон юм.

Тэрбээр “Иргэд, үйлчлүүлэгчид QR код бүхий Ebarimt платформоо байнга ашиглаж, худалдаа үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэх бүртээ уншуулж байх нь цар тахлыг тархаахгүй байхад маш чухал. Цаашлаад нийслэлд хатуу чанга хөл хорио тогтоохгүй байх нөхцөл болно” хэмээн зөвлөв. Сүүлийн үед нийслэл хотод голомтлон гарсан халдварын тохиолдлууд нэг орцны иргэд, нэг байгууллагын ажилтнууд байгаа нь хаалганы бариул, цахилгаан шатны товчлуур зэргээр халдварласан байх магадлалтай байгаа юм. Тиймээс нэг удаагийн бээлий өмсөх нь амны хаалт зүүхтэй адил чухал болсныг мөн тодотгосон юм.

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа
Нийгэм

Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

2025/05/09
Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
Нийгэм

Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

2025/05/06

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Билл Гейтс: 10 жилийн дараа хүмүүс 7 хоногт хоёрхон өдөр ажилладаг болно

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ЦЕГ-т процессийн дахин инженэрчлэлийн судалгааны ажил эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.