• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Ням, 5 сар 11, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Б.ЖАВХЛАН:  БЭЛЭН МӨНГӨ ХЭВЛЭХГҮЙ

Б.ЖАВХЛАН: БЭЛЭН МӨНГӨ ХЭВЛЭХГҮЙ

2021/02/14
- Нийгэм
0

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж “Ковид-19” цар тахлын үеийн нөхцөл байдал, Нэг хаалга-Нэг шинжилгээ болон вакцинжуулалттай холбоотой асуудлыг хэлэлцлээ. Мөн “Эрүүл мэнд, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө’’-г хэрхэн богино хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлэх тухай  асуудлыг дэлгэрэнгүй ярилцлаа.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын авч хэрэгжүүлсэн арга хэмжээ бүр тухайн цаг үедээ үр дүнтэй, зөв байсан гэж харж байLinkна. Дэлхийн нийтээрээ аюулт цар тахалтай анх удаа нүүр тулж, эрүүл мэндийг нэн тэргүүнд тавьж ирсэн бол цаашид бид эдийн засаг, эрүүл мэндийн асуудлыг хамтад нь авч үзэх шийдвэрийг гаргасан. Эдийн засгаа орхигдуулбал улс орны нөхцөл байдал улам бүр хүндэрч, эрүүл мэндийн салбараа ч санхүүжүүлж чадахгүй хэмжээнд хүрч болохыг үгүйсгэхгүй. Тиймээс засгийн газраас 10 их наядын ерөнхий төлөвлөгөөг 2 дугаар сарын 10-нд танилцуулсан. Цаашид салбар бүрээр нь нарийвчлан танилцуулах болно.

Эдийн засгийн хэвийн өсөлттэй жилүүдэд мөнгөний эргэлт 35 хувьтай байдаг. Харин өнгөрсөн онд 15 хувь болж буурсан. Өөрөөр хэлбэл сүүлийн нэг жилийн хугацаанд эдийн засгийг хүний биеэр зүйрлэвэл цусны эргэлт 60-70 хувь зогссон гэсэн үг. Тиймээс мөнгөний эргэлтийг сэргээж эдийн засгаа сэргээх бодлогыг хэрэгжүүлнэ. Бэлэн мөнгө хэвлэхгүй. Мөнгөний нийлүүлэлт гэхээр мөнгө хэвлэх гэж байна гэх ташаа мэдээллээр иргэдийг төөрөгдүүлж байна.

Ипотекийн зээлийн тухайд цаашид хэвийн үргэлжлэх бөгөөд шалгуурыг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах юм байна. Жилд 15 мянга орчим шинэ орон сууц ашиглалтад орж байгаагийн 12 мянга орчим нь ипотекийн зээлд хамрагдах шаардлага хангасан орон сууц байдаг аж.  Тэдгээр орон сууцыг бүрэн санхүүжүүлэх хэмжээний ипотекийн хөтөлбөр үргэлжилэхээр болсон байна.

Мөн ААН, ЖДҮ-үүдээ дэмжих 3 хувь хүртэлх хүүтэй зээлийг олгохоор болоод байгаа юм.

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа
Нийгэм

Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

2025/05/09
Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
Нийгэм

Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

2025/05/06

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Билл Гейтс: 10 жилийн дараа хүмүүс 7 хоногт хоёрхон өдөр ажилладаг болно

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ЦЕГ-т процессийн дахин инженэрчлэлийн судалгааны ажил эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.