• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Ням, 5 сар 11, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
“Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгаланг ажлаас нь чөлөөллөө

“Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгаланг ажлаас нь чөлөөллөө

2021/02/16
- Нийгэм
0

Хоёрдугаар сарын 12-14-нд “Өргөө” амаржих газарт төлөвлөгөөт хагалгаагаар төрөх заалттай байсан эмэгтэйг өөрөөр нь төрүүлснээс болж нярай эндсэн харамсалтай хэрэг гарсан. Үүний дараа Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж  тушаал  гаргаж, тус амаржих газрын дарга Г.Баясгаланг  ажлаас нь  чөлөөлжээ.

НЭМГ-ын дарга Б.Бямбадорж  “Өргөө амаржих газарт удаа дараа эх хүүхдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой ноцтой алдаа гарч байна. Тиймээс эдгээр алдаа дутагдлыг цаашид гаргуулахгүйн тулд удирдлагын шинэ менежмент хийхээр болсон. Нэг ёсондоо “Өргөө” амаржих газрын захирал Г.Баясгаланг ажлаас нь чөлөөлж байна. Эхний ээлжинд амаржих газрын даргад  хариуцлага тооцоод,  дараагийн удирдлага томилогдох хүртэл Нийслэлийн Эрүүл мэндийн газраас менежментийн баг ажиллана” гэлээ.

Цаашид Нийслэлийн Эрүүл мэндийн газар иргэдийн эрүүл мэнд, эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ажиллана. Мөн эмнэлгийн ажилтнуудын харилцаа, хандлагыг засаж сайжруулах чиглэлд анхаарч,  бусад  улс орны шилдэг туршлагыг  энэ салбарт  нутагшуулахаар зорьж ажиллана гэдгээ Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга онцоллоо.

Дээрх мэдээлэл нийтлэгдэхэд иргэд өөрсдийн сэтгэгдлийг мэдээллийн дор үлдээсэн бөгөөд Өргөө амаржих газартай холбоотой гомдлын талаар бичжээ. Төрөх эмнэлгийн нийтлэг төрх нь өнөөдрийн дүр зураг болж байгааг эндээс харж болохоор байна. Төрөх гэж буй хүнээс мөнгө авдаг, гар хардаг, хэрэв мөнгө төлөөгүй бол сайхан төрнө гэсэн ойлголт байдаггүй тухай эмэгтэйчүүд сэтгэгдлээ илэрхийлжээ.

 

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа
Нийгэм

Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

2025/05/09
Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
Нийгэм

Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

2025/05/06

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Билл Гейтс: 10 жилийн дараа хүмүүс 7 хоногт хоёрхон өдөр ажилладаг болно

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ЦЕГ-т процессийн дахин инженэрчлэлийн судалгааны ажил эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.