• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Ням, 5 сар 11, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
ТӨРИЙН БАНК САР ШИНИЙН БАЯРЫГ УГТАН  ГЯЛСБАНКНЫХАА ЖИЛИЙН ХУРААМЖИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГАД ТӨРИЙН БАНК ОРОЛЦОЖ БАЙНА

2021/02/19
- Нийгэм
0

Шатрын дэлхийн аварга шалгаруулах Корпорациудын анхдугаар онлайн тэмцээн энэ
сарын 19-нээс 21-нд болно. Тэмцээнд 78 улсын 282 багийн 1467 шатарчин оролцох бөгөөд
дэлхийн топ 30 их мастер багт багтан тоглох мэдүүлгээ өгөөд байгаа аж.
Тус тэмцээнд оролцох дэлхийн топ корпорациудаас дурьдвал: “Credit Suisse”,
“Microsoft”, “Deutsche bank”, “Paypall”, “Emirates”, “Bosch”, “Google”, “Goldman Sachs”,
“Chase”, “Oracle”, “Deloitte”, “Bloomberg”, “American Express”, “Morgan Stanley”, “Samsung
Electronics”, “Amazon” зэрэг шилдэг компаниудын нэрийн өмнөөс их мастерууд
өрсөлдөх юм. Харин анхдугаар тэмцээнд дэлхийн супер их мастер Магнус Карлсэн
Киндеред группын 1-р ширээнд тоглох бол ОХУ-ын супер их мастер Ян Алекса́ндрович
Непо́мнящий Сбер банкны 1-р ширээнд, Голландын их мастер Аниш Кумар Гири Европа
группын 1-р ширээнд тоглохоор мэдүүлгээ өгчээ.
Тус тэмцээн нь ямарваа нэгэн төлбөр хураамжгүй цахимаар зохион байгуулагдаж
байгаа бөгөөд Монгол Улсаа төлөөлөн Оюуны спортыг дэмжигч, Төрийн банкнаас дараах
бүрэлдэхүүнийг Корпорациудын дэлхийн аваргад оролцуулахаар бэлтгэл сургуулилтыг
базааж байна. Багийн ахлагч Арена Их мастер И.Отгонбат оролцох бол 1-р ширээнд Төрийн
банкны ажилтан, тамирчин Их мастер Ц. Батчулуун, 2-р ширээнд Төрийн банкны "Зам
тээврийн яам" Тооцооны төвийн захирал Ж. Цогзолбоо, 3-р ширээнд Их мастер Б.
Мөнгөнтуул, 4-р ширээнд Төрийн банкны "Нарлаг дэнж" Тооцооны төвийн захирал Г.
Лхагвадорж, 5-р ширээнд Төрийн банкны элч тамирчин дэлхийн шатрын холбооны мастер Д.
Мөнхзул, 6-р ширээ Төрийн банкны "Өргөө" Тооцооны төвийн захирал С. Содгэрэл нар
Монгол Улсаа төлөөлөн оролцох юм байна.
Тэмцээнийг 47.5 сая хэрэглэгчтэй www.chess.com вэбсайт шууд дамжуулна.
Дээрх шилдэг компаниудтай өрсөлдөж, Монгол Улсаа төлөөлөн тэмцээнд оролцох
шатарчиддаа өндөр амжилтыг хүсье!

Багуудын жагсаалт: www.chess-results.com/tnr549090.aspx?lan=1&art=16&flag=30

Арга хэмжээний вэбсайт: https://worldcorporate.fide.com

 

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа
Нийгэм

Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

2025/05/09
Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
Нийгэм

Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

2025/05/06

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Билл Гейтс: 10 жилийн дараа хүмүүс 7 хоногт хоёрхон өдөр ажилладаг болно

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ЦЕГ-т процессийн дахин инженэрчлэлийн судалгааны ажил эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.