• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Ням, 5 сар 11, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
ТӨРИЙН БАНК САР ШИНИЙН БАЯРЫГ УГТАН  ГЯЛСБАНКНЫХАА ЖИЛИЙН ХУРААМЖИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

ТӨРИЙН БАНК: ЖДҮ-ийг дэмжих зээл олгоно

2021/02/22
- Нийгэм
0

    КОВИД19 цар тахлын эдийн засагт учруулах сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгаа сэргээх, зах зээлийн идэвхжлийг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталсан. Тус төлөвлөгөөнд Ажлын байрыг дэмжих зорилгоор жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих зээл, Залуучуудад зориулсан орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээл, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжих зээл, Монголбанкны репо санхүүжилтийн зээлийг олгохоор тусгасан байна. Төрийн банк нь дээрх зээлүүдийг олгохоор бэлтгэл ажлуудыг үе шаттайгаар хангаж байна.

Төрийн банк нь 100 хувь төрийн өмчит банк болохын хувьд Засгийн газрын шийдвэр, бодлогыг хамгийн түрүүнд хэрэгжүүлж, манлайлан ажилладаг ба 2020 оны эхний улирлаас дэлхий даяар цар тахал гарч, эдийн засаг агшиж эхэлсэнтэй холбоотойгоор зээлийн хүүг бууруулах,  цар тахлын нөлөөгөөр орлого доголдсон, санхүүгийн хүндрэлд орсон харилцагчдийн зээлийн гэрээний бүтцэд өөрчлөлт оруулах, бүх төрлийн зээлийг хэвийн олгох, төлбөр тооцоог түргэн шуурхай гүйцэтгэх, тэтгэвэр, тэтгэмж, халамжийн үйлчилгээг цаг тухайд нь олгох ажлыг шуурхай зохион байгуулж ирсэн. 

Тэгвэл Төрийн банк Засгийн газрын дээрх төлөвлөгөөний хүрээнд Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих зээлд хамрагдах хүсэлтэй харилцагчдын хүсэлтийг эхний ээлжинд хүлээн авахаар бэлтгэж байна. Тус зээлийн хувьд гурван жилийн хугацаатай, жилийн гурван хувийн хүүтэй нэг зээлдэгчид олгох зээлийн дээд хэмжээ 500 сая төгрөг хүртэл байх юм.

Зээлийн хүсэлт авч эхлэх үед харилцагчдадаа, Төрийн банкны веб сайт, сошиал хуудсууд болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээллэх юм байна. 

 

Эх сурвалж: Төрийн банк

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа
Нийгэм

Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

2025/05/09
Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
Нийгэм

Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

2025/05/06

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Билл Гейтс: 10 жилийн дараа хүмүүс 7 хоногт хоёрхон өдөр ажилладаг болно

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ЦЕГ-т процессийн дахин инженэрчлэлийн судалгааны ажил эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.