Улаанбаатар хотод сургууль, цэцэрлэг, эмнэлэг, тусгай болон онцгой объект зэрэг 16 төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага стандартын хашаа барих зөвшөөрөлтэй байдаг байна. Гэтэл зарим аж ахуйн нэгж зөвшөөрөлгүйгээр явган хүний зам дээр хашаа барьсаар байна. Энэ нь иргэдийн зорчих хөдөлгөөнд саад учруулж байгаа бөгөөд иргэдийн зорчих хөдөлгөөнд саад учруулж байгаа зөвшөөрөлгүй хашаа, өргөтгөл зэргийг буулгахаар болсон байна.
Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн Баянзүрх дүүргийн VI хороонд ажиллаж, явган хүний зам хааж барьсан хашаа, хайсыг буулгах талаар холбогдох албаныхантай санал солилцож, эхний ээлжинд иргэдийн зорчих хөдөлгөөнд саад учруулж байгаа зөвшөөрөлгүй хашаа, өргөтгөл зэргийг буулгах арга хэмжээ авахаа хэллээ.
Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам “Дөрвөн төрлийн тусгаарлах хайс байдаг. Үүнд стандарт гэж бий. Явган хүний замыг авто замаас тусгаарлах амьд хайс гэж байдаг. Үүнийг хийж иргэдийн аюулгүй зорчих хөдөлгөөнийг хангах ёстой. Тиймээс нийгмийн хариуцлагын хүрээндээ иргэн, аж ахуйн нэгжүүд стандартын бус, хууль зөрчсөн хашаа, хайснуудаа буулгаж, иргэддээ аюулгүй зорчих боломжийг бий болгох шаардлагатайг онцоллоо.