• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Лхагва, 6 сар 25, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Солонгос улс Корона вирусын "Вакцины паспорт"- тай болно

Солонгос улс Корона вирусын "Вакцины паспорт"- тай болно

2021/04/02
- Нийгэм
0

   Ерөнхий сайд Жон Сэ Гюн, 4 сарын 1-ны өдрийн ЗГ-ын хуралдаанаар Корона вирусын эсрэг вакцин хийлгэсэн мэдээллийг агуулсан "Вакцины паспорт" дотоодоо хэрэгжүүлэхээр болсноо мэдэгдлээ.

Тэрээр хэлэхдээ, "Засгийн газраас энэ оны эхээр вакцинтэй хамраалтай бэлтгэл ажлыг эхэлж, гар утаснаасаа хялбар аргаар вакцинд хамрагдсан тухай мэдээллийг гэрчлэх системийг хэрэгжүүлсэн.

Гэвч өөр улс оронд зорчихдоо вакцинд хамрагдсанаа нотлох шаардлагатай бөгөөд энэхүү утасны апплекэйшнд хувийн мэдээлэл огт суугдаагүй тул энэ сард багтаан хувийн мэдээлэлтэй албан ёсны апплекэйшн буюу цахим вакцины паспорт хэрэгжүүлэх болно" гэжээ.

Халдарт өвчинөөс сэргийлэх хорио цээрийн төвөөс " Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн вакцины паспортыг хэрэгжүүлэх тухай хэлэлцүүлэгт идэвхитэй оролцохыг хүсэхээс гадна ард иргэд санаа зовох зүйлгүй гадаад дотооддоо орж гарах боломжийг олгохын тулд урьдчилан бэлтгэх хэрэгтэй" хэмээн санал оруулжээ.

Уг паспортны хамгийн гол зорилго нь Корона вирусын эсрэг вакцинд хамрагдсанаа нотлох юм.

Энэхүү паспортны стандарт нь Африк, Бразел, Амазоны сав газруудад аялалаар явахдаа онц ноцтой вируснаас урьдчилан сэргийлэн хийлгэдэг вакцины паспорт буюу шар карт (yellow card)-тай төстэй гэнэ.

Сүүлийн үед Европын холбооноос Корона вирусны вакцины паспортыг нэвтрүүлэх шаардлагатай хэмээн санал оруулсан бөгөөд хамгийн анхны вакцины паспортыг Израйль улс хэрэгжүүлжээ.

Мөн Хятад 3 сарын 8-наас цахим паспорт хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Европын холбооны улс 6 сарын 15-наас, Япон улс 4 сараас хэрэгжүүлж эхлэх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн байна.

Америкын Нью-Йорк -д 3 сарын 28-нд анх удаа вакцинд хамрагдсан паспортыг хэрэгжүүлж эхэлсэн байна.

Энэхүү Корона вирусны Вакцины паспорт хэрэгжиж эхэлвэл цаашид гадаад дотоодын аялал жуулчлал дахин өргөжин тэлэх бөгөөд Солонгос улсын хувьд одоогийн нөхцөл байдалд үндэслэн үзвэл ирэх 11 сараас чөлөөтэй гадагшаа аялах боломжтой болох магадлалтай хэмээн үзэж байгаа гэнэ.

Coronavirus digest: South Korea launches vaccination drive | News | DW |  26.02.2021

Эх сурвалж: Naver news /Mkor.mn/

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

Өнөөдөр Улаанбаатар хотод 27 градус дулаан
Нийгэм

Өнөөдөр Улаанбаатар хотод 27 градус дулаан

2025/06/16
“ТЭРБУМ МОД” ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨРТ ОРОЛЦЛОО
Нийгэм

“ТЭРБУМ МОД” ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨРТ ОРОЛЦЛОО

2025/06/13

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори байгуулагдав

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Нохой, муурын нэгдсэн бүртгэлийн сан бүрдүүлэх саналыг дэмжив

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • БНСУ руу “Корэйн Эйр” компани нэмэлт нислэг үйлдэхээр боллоо

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ХЭРЭМНИЙ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.