Сүүлийн 24 цагт 12235 хүний сорьцод шинжилгээ хийхэд 620 хүнээс халдвар илэрлээ. Энэ нь Монгол улсад анх ковид-19-ийн халдвар илэрснээс хойш, нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр тоо юм.
620 тохиолдол нь бүгд дотоодод бүртгэгдсэн бөгөөд 503 нь Улаанбаатар хотод, 117 нь орон нутагт бүртгэгдсэнээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 10218 боллоо.
Халдварын улмаас 2107 хүн эмчлүүлж байгаа бөгөөд сүүлийн 24 цагт 270 хүн эдгэрч, эмнэлгээс гараад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсээс биеийн байдал маш хүнд 9 хүн байна.
- Хөнгөн 1,822
- Хүндэвтэр 22
- Хүнд 51
- Маш хүнд 9 хүн байна.