• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Лхагва, 6 сар 25, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Ирэх амралтын өдрүүдэд их дэлгүүр, зах, худалдааны төв, үсчин, гоо сайхны газрууд ажиллахгүй

Ирэх амралтын өдрүүдэд их дэлгүүр, зах, худалдааны төв, үсчин, гоо сайхны газрууд ажиллахгүй

2021/04/06
- Нийгэм
0

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос дөрөв, тавдугаар сарыг дархлаажуулалтын сар болгон зарласан.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ковидгүй зуны төлөө” уриалгыг гарган, ард иргэдээ дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалаад байгаа билээ.

Гэсэн хэдий ч дархлаажуулалт хамрагдах иргэдийн идэвх сул байгаа юм. Тиймээс Засгийн газар, УОК-ын тогтоол, УОК-ын даргын тушаалыг үндэслэн нийслэлийн Засаг дарга “Цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай” захирамж гаргалаа.

Тодруулбал, коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтад худалдаа, үйлчилгээ эрхлэгчид болон иргэдийг өргөнөөр хамруулах зорилгоор их дэлгүүр, зах, худалдааны төв, үсчин, гоо сайхны газруудын  долоо хоногийн амралтын өдрийг дөрөвдүгээр сарын 10-ны бямба, 11-ний ням гарагт шилжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг дээр дурдсан үйл ажиллагаа эрхлэгч иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад даалгалаа.

Өөрөөр хэлбэл, их дэлгүүр, зах, худалдааны төв, үсчин, гоо сайхны газрууд долоо хоногийн амралтын өдрүүдээ хагас, бүтэн сайн өдрүүдэд шилжүүлж, ирэх амралтын өдрүүдэд ажиллахгүй, амрах юм.

Мөн иргэдийг өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалж, коронавирусийн эсрэг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

Өнөөдөр Улаанбаатар хотод 27 градус дулаан
Нийгэм

Өнөөдөр Улаанбаатар хотод 27 градус дулаан

2025/06/16
“ТЭРБУМ МОД” ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨРТ ОРОЛЦЛОО
Нийгэм

“ТЭРБУМ МОД” ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨРТ ОРОЛЦЛОО

2025/06/13

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори байгуулагдав

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Нохой, муурын нэгдсэн бүртгэлийн сан бүрдүүлэх саналыг дэмжив

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • БНСУ руу “Корэйн Эйр” компани нэмэлт нислэг үйлдэхээр боллоо

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ХЭРЭМНИЙ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.