Эрүүл мэндийн яамны мэдээлэл /2021.04.09/
Сүүлийн 24 цагт Улаанбатар хотод 630, орон нутагт 84 халдварын тохиолдол илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тоо 13494 болж байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 382 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 8522 болж байна. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 2560 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн 2,017
- Хүндэвтэр 435
- Хүнд 94
- Маш хүнд 14 хүн байна.
Өнгөрсөн хоногт нэг нас баралт бүртгэгдэж нийт нас баралтын тоо 19 боллоо. Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгааг салбарынхан хэлж байна.