Хөл хорио тогтоосон хугацаанд гэр бүлийн хүрээнд таваас дээш хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр гэрийнхээ ойролцоо салхинд гарах боломжтой болохыг албаныхан хэлж байна. Харин нэг дүүргээс нөгөө дүүрэг рүү явж болохгүй. Улаанбаатар хотын хэмжээнд цагдаа болон онцгой байдлын байгууллагын хамтарсан 3000 гаруй хүн гурван ээлжинд эргүүл, хамгаалалтад гарч, хяналт тавьж ажиллаж байгаа бөгөөд өмнөх хөл хорио шиг байрны гадаа зогсохгүй юм. Олон хүн цугларсан газар болон иргэний хөдөлгөөнд хяналт тавьж, иргэний үнэмлэхийг нь үзэж, хяналт, шалгалт явуулах юм.
Нийтийн тээвэр 07:00-10:00, 12:00-13:00, 17:30-22:00 цагийн хооронд үйл ажиллагааг нь хязгаарлаагүй салбарын албан хаагчдад үйлчилнэ. 58 чиглэлд 350 орчим автобус үйлчилгээнд явж байна.