Эрүүл мэндийн яамны мэдээлэл /2021.04.18/
Улаанбаатар хотод 1220, орон нутагт 119 тохиолдол шинээр бүртгэгдэж улсын хэмжээнд нийт батлагдсан халдварын тохиолдол 21995 боллоо. Мөн сүүлийн 24 цагт халдварын улмаас гурван хүн нас барж нийт нас баралтын тоо 44 боллоо.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 3202 хүн байгаа бөгөөд үүнээс
хөнгөн-2054
хүндэвтэр - 860
хүнд -231
маш хүнд - 57 хүн байна. Хүнд хэлбэрийн өвчтөнөөс маш хүнд хэлбэр рүү шилжих нь нэмэгдэж байгааг онцоллоо. Богино хугацаанд хүндрэх магадлал өндөр байгааг мөн сануулж байна. Тиймээс иргэд дур мэдэн эмчилгээ хийхгүй байх, эмнэлгийн байгууллагатай заавал холбогдож заавар зөвлөгөө авах шаардлагатай болохыг салбарынхан анхааруулж байна.