• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Пүрэв, 5 сар 15, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
"Монполимет" компанийн Монгол банкинд барагдуулах авлагын баримт

"Монполимет" компанийн Монгол банкинд барагдуулах авлагын баримт

2021/04/22
- Нийгэм
0

   Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2019 оноос эхлэн “Монполимет” компаний үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав Монголбанкинд төлөх ёстой байсан 10 тэрбум төгрөгөө эрсдэлийн сангаас төлүүлж, хүчингүй болгуулсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан. Өөрөөр хэлбэл, өөрийн төлөх ёстой 10,6 тэрбум төгрөгийг нас барсан иргэдийн зээлийг хаадаг Эрсдэлийн сангаас гаргасан мөн Гаалийн ерөнхий газар ГЕГ-т төлөх ёстой 33 тэрбумаа төлөлгүй өдийг хүргэсэн гэсэн мэдээлэл ч цацагдсан байдаг.

   Энэ талаарх баримтыг анх сэтгүүлч Н.Өнөрцэцэг олон нийтэд мэдээлж байсан бөгөөд “Монполимет” компаний үүсгэн байгуулагч Ц.Гарамжав “тус сэтгүүлч баримтаа сайн нягтлалгүйгээр хүний нэр хүндэд халдсан” хэмээн сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шүүхэд өгсөн юм. Одоо ч тус гомдол шүүхээр шийдэгдээгүй байгаа бөгөөд шүүх хурал нь 10 гаруй удаа хойшлогдоод буй.

   Харин энэ сарын 19-нд “Улаан бал” нэвтрүүлэгт “Монполимет” компаний үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав орсон дугаар цацагдсаны дараа олон нийтийн дунд багагүй талцал, хэлэлцээн үүсээд байгаа юм. Учир нь тэрээр тус нэвтрүүлэгт оролцох үеэрээ дээрх асуудлыг анх олон нийтэд мэдээлсэн сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг хэд хэдэн баримтаар няцаасан бөгөөд Монголбанкнаас 10 тэрбум төгрөг зээлж авч байгаагүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм. Харин үүний дараа сэтгүүлч Н.Өнөрцэцэг хэд хэдэн баримт гаргажээ.

   Тодруулбал, 2008 онд “Монполимет” компани Монголбанкинд арилжаанаас үүссэн 10 гаруй тэрбумын авлагатай байгааг хүлээн зөвшөөрсөн баримт болон, Монголбанкинд Ц.Гарамжавын компаниас 10 тэрбум төгрөгний төлбөрийг барагдуулах үүрэгтэй байгаа гэсэн цагдаагийн мэдүүлгийг тус тус гарган тавьжээ.

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

ХУД-ийн зарим хороодод хүйтэн ус хязгаарлах тул унд ахуйн усаа нөөцлөхийг мэдэгдэж байна
Нийгэм

ХУД-ийн зарим хороодод хүйтэн ус хязгаарлах тул унд ахуйн усаа нөөцлөхийг мэдэгдэж байна

2025/05/14
​ Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна
Нийгэм

​ Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна

2025/05/13

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

    Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ХУД-ийн зарим хороодод хүйтэн ус хязгаарлах тул унд ахуйн усаа нөөцлөхийг мэдэгдэж байна

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ​ Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.