• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Пүрэв, 5 сар 15, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Л.Энхсайхан: ЭЕШ ӨГӨХ 16-ГААС ДЭЭШ НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙГ “ФАЙЗЕР” ВАКЦИНААР ДАРХЛААЖУУЛАХААР СУДАЛЖ БАЙНА

Л.Энхсайхан: ЭЕШ ӨГӨХ 16-ГААС ДЭЭШ НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙГ “ФАЙЗЕР” ВАКЦИНААР ДАРХЛААЖУУЛАХААР СУДАЛЖ БАЙНА

2021/05/20
- Нийгэм
0

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, АУ-ны доктор, дэд профессор Л.Энхсайхантай дархлаажуулалтын талаар ярилцлаа.

-Дөрвөн төрлийн вакцин татан авна гэж Засгийн газраас мэдэгдэж байсан. Одоо тус бүрээс нөөцөд хэд байгаа вэ?
-Монгол Улсын Засгийн газар БНЭУ-ын “Астразенека” вакцины нэгдүгээр тунг хийж дууссан, хоёрдугаар тунг одоо хийж байна. ОХУ-ын “Спутник V” вакцины хувьд 20 мянган тунг хүлээн авсан. Эхний тунгуудыг мөн адил хийгээд явж байгаа. Хоёр дахь тун нь хараахан ирээгүй. Одоогоор 21-90 хоногийн дараа ирнэ гэсэн мэдээ байна. “Фрайзер”-ын хувьд нэгдүгээр тунг мөн адил хийж дууссан. Одоо давтан тун хийж байгаа. БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн “Веросел” бол манайд хамгийн их хэмжээгээр ирсэн вакцин юм. Өчигдөр гэхэд 800 мянган тунг хүлээн авлаа. Эхний тунг нэг сая гаруй хүнд хийж, давтан тунг мөн адил хийгээд явж байна. Ингээд нийт улсын хэмжээнд 3.600.000 тун вакцин хүлээн авч, иргэдээ дархлаажуулж байгаа юм.

-Одоо байгаа вакцинаас хэдийг нь худалдан авсан бэ. Мөн “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд хэчнээн тун вакцин ирсэн бол?
-Ковакс хөтөлбөрийн хүрээнд БНСУ-д үйлдвэрлэсэн “Астразенека” вакциныг 14400 тунг хүлээж авсан. Пфайзер үйлдвэрийн вакцины 25740 тунг мөн өнгөрсөн сарын 21-нд 50400 тун “Астразенека” вакциныг хүлээж авсан байна. БНЭУын “Астразенека” вакцины нэг төрлийн 150000 тунг тус улсын Засгийн газраас Монгол Улсад хандивласан. БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн “Вэросел” вакцины 300 мянган тунг мөн манайд хандивласан.
-Өнөөдрийн байдлаар хэдэн хүнийг дархлаажуулалтад хамруулсан вэ. Нийслэлд хэчнээн мянган хүн хамрагдсан бэ?
-Тавдугаар сарын 18-ны байдлаар нийслэлд 18-аас дээш насны 926667 иргэн буюу 97.2 хувь нь вакцины нэгдүгээр тунд, харин бүрэн тунд 509465 хүн хамрагдсан байна. Улсын хэмжээнд тус өдрийн 19:00 цагийн байдлаар 1.8 сая хүн хамрагдсан. Бүрэн тунд 666287 хүн хамрагдаад байна. Улсын хэмжээнд 87 хувь нь эхний тунд, бүрэн тунд 40.2 хувь нь дархлаажуулалтад хамрагдаад байгаа юм.

-Олон улсад АНУ-ын “Файзер” вакциныг хүүхдэд хийхийг зөвшөөрсөн. Манай улс хүүхдүүдийг энэ вакцинаар дархлаажуулах юм уу?
-Монгол Улсын хүн амын 36 хувь нь 18-аас доош насны хүүхэд байдаг. Тэднийг дархлаажуулахгүй бол
өвчлөх эрсдэл өндөр. Хэдий хүүхдүүд коронавирусийн хөнгөн хэлбэрээр өвдөж байгаа ч хүндрэх эрсдэл ч бий. Тиймээс дэлхийн улс орнуудад 16-аас дээш насны хүүхдэд тус вакциныг хийгээд эхэлчихсэн. Одоо 11-15 насанд ч мөн адил хийж байна. Одоо дэлхийд зургаан сараас дээш насны хүүхдэд вакцин
хийж болох талаар судалгаа явагдаж байгаа юм. Манай улс 16-гаас дээш насны хүүхдүүдээ вакцинд
хамруулах боломжтой гэж ЭМЯ-ны дэргэдэх Хүүхдийн мэргэжлийн салбар зөвлөлөөс тогтоосон. Тэгэхээр ЭЕШ өгөх хүүхдүүдийг Файзер вакцинд хамруулах боломжийг судалж байна.

-Вакцины бүрэн тунд хамрагдаад 14-өөс дээш хоносон иргэдийн дархлаа тогтоцыг шалгаж үзсэн үү?
-Судалгааны ажлууд эхнээсээ хийгээд явж байгаа. Бүрэн тун хийлгээд 14-21 хоносон хүний цусанд
эсрэг биет аажмаар нэмэгдэж эхэлдэг. Үүнийг нөгөө талаар хамгаалах уураг, эс гэж нэрлэж болно. Энэ
нь 21 хоногийн дараа дээд цэгтээ хүрч, аажмаар тогтворжиж эхэлнэ. Хүмүүсийн вакцинд хамрагдахаас
өмнө, бүрэн тун хийлгэсний дараа 14 хоног, нэг, хоёр сар цаашлаад жил болсны дараа яаж өөрчлөгдөх вэ гэдэг талаар судална. Гэхдээ вакцин хийлгэсэн хүн бүрийн дархлаа тогтоцыг судлах боломж одоогоор
алга. Түүвэрлэн хийж үзнэ.

-ОХУ-ын “Спутник V” вакциныг бид 55-аас дээш насныханд хийж байгаа. Тус вакцины хадгалах горим бусадтай нь харьцуулахад өөр юм билээ. Манай улс хэрхэн тээвэрлэж авчирсан юм бэ. Энэ талаар тодруулбал?
-Анх 65-аас дээш насныханд хийнэ гэсэн тушаал гарч байсан бол одоо өөрчлөгдөөд 55-аас дээш насныханд хийж байна. Тус вакцины хадгалах температурын хэмжээ нь л бусдаас өөр юм. Манай улс яг тэр зохих журмын дагуу тээвэрлэн авчирсан.

-Зарим хүнд вакцины хариу урвал хүндээр илэрч байна. Энэ тал дээр тайлбар өгвөл?
-Вакцин хийлгэсний дараа халуурах, бие зарайх, сульдах шинж тэмдэг илэрч болно. Энэ нь дунджаар
хоёроос гурав хоног үргэлжлээд хэвийн болдог. Зарим хүнд хариу урвал огт илрэхгүй ч байж болно.
Тэр нь тухайн хүний биеийн онцлогоос шалтгаална. Ямар ч шинж тэмдэг илэрсэн дархлаа тогтдог. Гэхдээ
туйлын цөөхөн хүнд буюу нэг сая хүнд вакцин хийлээ гэхэд 10-12 хүнд даралт унах, таталт өгөх, харшлын
урвал илэрч болдог. Гэхдээ амь насанд аюулгүй.
-Вакцин хийлгэснээс хойш эмэгтэйчүүдийн сарын тэмдэг ирэхгүй, дотор муухайрдаг гэсэн гомдол ирж байна. Үүнээс гадна иргэдийн дунд төрөх насны эмэгтэйчүүд хийлгэж болохгүй гэсэн ойлголт байна?
-Төрөх насны эмэгтэйчүүд вакцин хийлгэж болохгүй гэдэг оргүй худал мэдээлэл. Вакцин хийлгэвэл удмын мэдээлэл өөрчлөгдөнө, дараа нь жирэмсэн болвол хортой зэрэг цуурхал ч их явж байна. Хүний удмын мэдээлэл гэдэг нэг вакцин ороод өөрчлөгдчихдөг ч зүйл биш. Хэрвээ тийм байсан бол цар тахлаас өмнө товлолын вакцинуудад ч сөргөөр нөлөөлөх байсан. Вакцин хийлгэснээр хүний удмын
мэдээлэл, үр тогтолтод сөргөөр нөлөөлөхгүй шүү. Урвал удаан үргэлжилбэл эмнэлэгт хандах нь зөв.
Гэхдээ шууд вакцин хийлгэснээс боллоо гэхээс илүү улирлын өөрчлөлт зэрэг өөр шалтгаанаас ч болж
хүний бие хямарч болдог. Хөлс гартал дасгал хийвэл ядрах, сульдах шинж алга болно. Дасгал, хөдөлгөөн
хийх үед цусны эргэлт сайжирч, тунгалгын зангилаа, биеийн эдэд байгаа хортой бодис хоргүйжих сайн
талтай байдаг.

                                                                                                    Эх сурвалж: Үндэсний шуудан

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

ХУД-ийн зарим хороодод хүйтэн ус хязгаарлах тул унд ахуйн усаа нөөцлөхийг мэдэгдэж байна
Нийгэм

ХУД-ийн зарим хороодод хүйтэн ус хязгаарлах тул унд ахуйн усаа нөөцлөхийг мэдэгдэж байна

2025/05/14
​ Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна
Нийгэм

​ Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна

2025/05/13

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • АТГ: Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэнг мэдүүлэг өгөхийг мэдэгдсэн

    АТГ: Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэнг мэдүүлэг өгөхийг мэдэгдсэн

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ХУД-ийн зарим хороодод хүйтэн ус хязгаарлах тул унд ахуйн усаа нөөцлөхийг мэдэгдэж байна

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.